Өнгөрсөн амралтын өдөр Зайсангийн “URSA SPORT CLUB” – д спорт авиралт сонирхогч хүүхдүүдийн дунд анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 4-6 насны эрэгтэй, эмэгтэй 7-9 насны эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд 30 гаруй хүүхэд ур чадвараа сорьжээ. Энэ жилийн тэмцээн олон улсын тэмцээнд ашиглагддаг Олон улсын спорт авиралтын холбооноос баталгаажсан хурдны хоёр замтай цагаар хэмжих болсон нь тус тэмцээний чанар сайжирч, олон улсын түвшинд ойртсон юм. Цаашид Монголын Уулчдын Үндэсний Холбоо болон бусад дэмжигч, хамтрагч байгууллагуудын дэмжлэгээр Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулах хэмжээний хурд, техник, боулдерингийн хана барихаар зорин ажиллаж, илүү материаллаг баазыг сайжруулсанаар хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх зорилго тавин ажиллаж эхлээд байна.
Жил бүр оролцогчдын тоо өсч, энэхүү спортыг сонирхон хичээллэгчид, өсвөр үеийнхний тоо өсөж байгаа нь тэмцээний ач холбогдол, цар хүрээг илтгэж байна. Энэ жилийн тэмцээнийг уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаа бөгөөд Монголын Уулчдын Үндэсний Холбооны шинэчилсэн бүтэц ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа.
Ирэх 2020 оны олимпийн наадамд спорт авиралтын төрөл албан ёсоор орж байгаатай холбогдуулан тус спортыг хөгжүүлэх зорилгоор энэхүү тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэмцээнийг “UB hiking” клуб санаачлан, дэмжигч байгууллагаар “Монголын Уулчдын Үндэсний Холбоо” ажиллалаа. Харин тэмцээний ивээн тэтгэгчээр “Аянчин” дэлгүүр болон “Oreflame” компани оролцсон байна.
4-6 насны эрэгтэй төрөлд:
I -р байр Б.Буянарвижих
II -р байр Б. Алдар
III -р байр O. Хонгор
4-6 насны эмэгтэй төрөлд:
I -р байр Б. Ээхнар
II -р байр Т. Сүндэрьяа
III -р байр Э. Удвал
7-9 насны эрэгтэй төрөлд:
I -р байр О. Мөнх-Оргил
II -р байр Э. Хүслэн
III -р байр Б. Батхишиг
7-9 насны эмэгтэй төрөлд
I -р байр С. Энхжин
II -р байр Н. Үжинлхам
III -р байр Ж. Амина