Өнөөдрийн өрнийн зурхай

14349205_1747082705559809_887113723_n

ХОНЬ (3/21-4/19)

Идэвхтэй өдөр. Энэ өдөр таны оюун санааны байдал ердийнхөөсөө илүү таатай байх бололтой. Хөгжим сонсох, уран зургийн үзэсгэлэн үзэх, мөн романтик зохиол унших зэрэг нь таатай байх болно. Нэлээд өмнө тохиолдсон үйл явдал таны санааг зовоож мэдэх юм. Гэхдээ таныг тийм ч их сандралд оруулахгүй байх. Өмнө тохиолдсон зүйлүүдээ санах нь ирээдүйд сургамжтай байх болно.

ҮХЭР (4/20-5/20)

Аялал жуулчлал, бие махбодийн ачаалал, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд таатай өдөр. Таныг ажил хэргийн ба хувийн уулзалт болзоо хүлээж байна. Энэ өдрийг ханьдаа, гэр бүлдээ зориулан бага хэмжээний баяр зохион байгуул. Хүүхдүүдтэйгээ харилцах нь танд онцгой баяр баясгалан авчирна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Авхаалжтай өдөр. Ухаантай төлөвлөлт амьдралыг чинь арай хялбар болгоно. Ах дүү нар юм уу өрөө хамт хөлслөгчтэй холбоотой үйл хөдлөлд хөтлөгдөх болно. Амьдралыг илүү сайн ойлгож, хэтийн төлөвөө тодруулах зорилгоор гүн ухааны юм уу шашны сургалтад суухад ээлтэй үе. Уян сэтгэлтэй энэ ордныхон гэрийнхэнтэйгээ өнгөрснийг дурсан суухдаа жаргалтай байх болно. Өнгөрсөн болон одоо үед болсон, болж байгаа бүхэн сайхан дурсамж байх болно.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Дэмжиж туслах өдөр. Ажлын газрын нөхөрлөл улам сайжирна. Бага багаар ажилсанаар хурдан дуусгана. Ойрын хүн тань далай гаталсан аялал хийж магад. Та тэднийг ойлгон дэмжих хэрэгтэй. Амьдрал таны сэтгэлийн шархыг анагаана. Зүүднүүд тань нэг нууц юмны талаар сэжүүр өгч магадгүй. Өөрийнхөө сэтгэл зүрх, зөн билэгтээ анхаарал тавь. Тэд ихэвчлэн зөв байна. Хайр сэтгэлийн асуудал арай гүнзгий түвшинд хүрнэ.

АРСЛАН (7/23-8/22)   

Үйл явдлаар дүүрэн өдөр. Боломжууд нээгдэнэ. Та бусадтай харьцаа холбоотой байх нь энэ өдрийн амжилтын түлхүүр юм. Шинэ бөгөөд баяртай үйл явдлууд тохионо. Бусад хүмүүс танд туслахад бэлэн байна. Чухал хэлэлцээрүүд амжилттай байна. Та хийж гүйцэтгэсэн ажилдаа аз жаргалтай бай. Үдэш бүх зүйл намжиж эхлэх ба харин гэр бүлийн зарим ажлыг хийх шаардлага гарна. Хүн болгоны шүүмжлэл буруу мэт танд санагдана. Гэвч та бусдыг ойлгож чадвал энэ өдөр аз жаргалтайгаар байж чадна.

ОХИН (8/23-9/22)

Өнөөдрийн болзоо амжилттай болох тул түүнийг яаж зохион байгуулахаа сайн бод. Ямарч харилцаагаа илэрхийлэхэд таатай байх болно. Таны эрч хүч хангалттай сайн байгаа тул бараг уулыг ч эргүүлж чадна. Гэхдээ үдээс хойш болгоомжил, гэнэтийн уулзалт, эсвэл шинэ мэдээ нөхцөл байдлыг өөр тийш нь эргүүлж магадгүй. Энэ бүгдэд сэтгэлийн болон биеийн хувьд бэлтгэлтэй бай. Харин өнөөдөр загас зүүдэлвэл төлөвлөсөн ажил сэтгэлчлэн бүтэх нигууртай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэтгэл хөдлөм өдөр. Өчигдрийн ажлаа өнөөдөр амжилттайгаар дуусгана. Уулзалт, захиа мэдээлэлтэй холбоотой асуудлуудыг шийдэх хэрэг гарах бололтой. Та завгүй байна. Гэвч та тайван байх нь чухал. Учир нь энэ ордныхон өөрт тохиох бүхий л ажлыг зохион байгуулах чадвартай. Өөрийн сэтгэгдлээ тэмдэглэх нь хожим тус болно. Хайрттайгаа чин зүрхнээсээ ярилц. Зохиолчид өөрийн гар бичмэлээ шалган үзвэл хэрэгтэй юм олон гарч ирнэ Гэрт энэ үдэш таагүй асуудал үүсч болзошгүй. Тиймээс эрт орондоо орох нь маргаанаас зугтаах сайн арга мөн.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ач холбогдолтой өдөр. Санааны мухарт чинь эргэлдэж байсан санаанууд одоо сайжруулж, ажил болгоход бэлэн болжээ. Хэдийгээр таны уран сэтгэмж өндөр байгаа ч илүү няхуур, хянамгай байх нь үр дүнгээ өгнө. Сурах ба дадлагажилтын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх аль ч хэлбэр ивээлтэй байх болно. Энэ бол таны хүч чадал, чадвар чадамж, туршлага дээрээ тулгуурлах цаг.

НУМ (11/22-12/21)

Хөнгөн сэтгэлтэй байх өдөр. Өнөөдөр та маш давшингуй байх бололтой. Харилцаа холбоо танилын хүрээ өргөжин тэлэх хандлагатай байна. Мөн та маш завгүй, ийш тийшээ гүйсээр байгаад нилээд ядрах нь. Гэхдээ найзуудтайгаа кофе уух, интернетэд суух зэрэгт цаг гарга. Харин маргааш амралтынхаа өдрөөр хөгжим сонсох, шүлэг бичих, романтик кино үзэх зэргээр амралтаа төлөвлөж болно. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө үл ойлголцол гарч болзошгүйг анхаар. Ажлын өдрүүдийг амжилттай дуусгаснаа тохиолдуулан сэтгэл амар оройн хоолоо ид.

МАТАР (12/22-1/19)

Тайвшрах өдөр. Зарим хүмүүс ихэнх цагаа шинэ орон гэр хайхад зарцуулах ба зорьсондоо хүрэхэд юу шаардлагатай байгааг мэдэх болно. Тиймээс одоо хуультай холбоотой асуудалдаа нэг мөсөн цэг тавих үе ирсэн. Таны амьдралд аз жаргал сайн сайхан байдал өсөх ба сэтгэл хангалуун баяр хөөрийг өгөх болно. Ухаалаг хүмүүс нийлснээр, өөрийн үзэл бодол, сонирхлоо хуваалцаж чадахаас гадна, урам зоригийг өгч, онцгой багт харьяалагдаж байгаа юм шиг мэдрэмжийг өгөх болно.

ХУМХ (1/20-2/18)

Болгоомжтой байх өдөр. Хилийн чанадад аялахаар төлөвлөж байсан төлөвлөгөө биелэх бөгөөд гадаад хүмүүстэй ярилцаж, тэднээс хэрэгтэй зүйлээ асууж мэд. Санаа зовохоо больж, юу хүснэ түүнийгээ л хий, Хэрвээ өөртөө анхаарал тавьж чадвал санхүүгийн асуудлаа зохицуулж чадна. Гэр бүл болохоор төлөвлөж байсан бол сайхан мэдээ сонсоно. Эрүүл мэндийн асуудлаа даван туулахын тулд хоолны дэглэм барихад гэмгүй. Та нэгэн зэрэг олон зүйл хийх чадвартай ч бага зэрэг болгоомжтой байхад илүүдэхгүй.

ЗАГАС (2/19-3/20)

Төвөгтэй өдөр.Гариг эрхсийн чиг хандлага нь өнөөдрийн доор тулгарч байгаа хэцүү мэдрэмтгий стратеги болон хоригдмол хандлага нь чиний бодол санаанд амар амгаланг тогтоон барих мөн гэр бүлд тайван байдлыг авч ирэх түлхүүр болно. Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөх эсвэл бүр мөсөн алга болохыг илүүд үзэж байна. Гэсэн ч энэ нь сайн тохиолдол биш юм шиг санагдах боловч цаг хугацаа өнгөрсний дараа өөрийгөө өсгөх сайн сонголт байх болно. Яг одоо гуниг гутрал мэдэрч байна. Гэвч энэ нь үндэслэлтэй ба ичиж зовох мөн нууцыг хадгалах хэрэггүй. Хүмүүс таны алдааг маш хурдан олно.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …