Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв, Биеийн тамир спорт хороо,Залуучууд хөгжлийн төв хамтран тус дүүргийн 1-19 хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн дунд “Хөгжөөнт Буухиа” хөгжлийн бэрхшээлтэй 18-35 насны залуучуудын дунд “Дартс”-ын тэмцээнийг зохион байгууллаа.
Буухиа тэмцээнд: I-р байранд 16-р хорооны Д.Отгончулууны гэр бүл
II-р байранд 15-р хорооны Ч.Наранхүүгийн гэр бүл
III-р байранд 9-р хорооны С.Цэвээндоржийн гэр бүл
Тусгай байр: 19-р хорооны Л.Цэрэнпүрэв
Дартсын тэмцээнд: I-р байранд 4-р хорооны залуучуудын баг
II-р байранд 15-р хорооны залуучуудын баг
III-р байранд 9-р хорооны залуучуудын багууд тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналуудын эзэд боллоо.Тэмцээнд 19 16 15 12 10 9 8 4 дүгээр хороодын иргэд зохион байгуулалттай оролцлоо.