“Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг хамтран зохион байгуулахыг ХХ-ийн байгууллагуудад уриалж байна

p1b2uvjcvat671otqp8216q310u12

Нийслэлийн иргэд маань жил бүрийн 12 дугаар сарын 31-нд буюу он солигдох мөчид төв талбайдаа цуглаж “Улаанбаатарын Мөнгөн Үдэш” цэнгүүнээ дуу хуур, бүжиг наадам, баяр хөөрөөр дүүрэн ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ жилийн хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүнийг төв талбайдаа хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах уриалга гаргажээ.

Иргэдэд зориулсан томоохон баяруудын нэг болох энэхүү шинэ жилийн цэнгүүнд нийслэлийн олон мянган иргэд оролцдог бөгөөд цэнгүүний тайз засал, чимэглэл, урлагийн тоглолт, худалдаа үйлчилгээ, талбайн чимэглэл, цэнгүүний шууд дамжуулалт, сурталчилгаа зэрэг ажлуудын зохион байгуулалтын эрхийг хувийн хэвшлийн томоохон байгууллагуудад бүрэн өгхөөр төлөвлөж байгаа аж.

Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс талбайн зөвшөөрөл, автомашины зөвшөөрөл, замын хөдөлгөөний болон хэв журам, түргэн тусламж, галын аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгааны асуудал зэргийг бүрэн хариуцах юм байна. Хувийн хэвшлийн байгууллагууд энэхүү онцгой боломжийг ашиглан Сүхбаатарын талбайд урлагийг тоглолт, шууд дамжуулалт болон сурталчилгаа, талбайн болон тайзны засал чимэглэл зэргээр дамжуулан өөрийн байгууллагын танилцуулга сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах онцгой боломж нээгдэж байгаа тул хувийн хэвшлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

p1b2uvl6a918r0ggm1l2f1lj16r41

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …