Өнөөдрийн өрнийн зурхай

14349205_1747082705559809_887113723_n

ХОНЬ (3/21-4/19)

Та мэдлэг боловсрол, ойлгоцынхоо түвшинд авьяас чадвараа олон зүйлээр хөгжүүлж сурна. Харин та өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хэрхэвч гээж болохгүй шүү. Бусдад ханддаг хандлага тань нэр хүндийн оргилд хүргэнэ. Спортын тэмцээн уралдаан маш хөгжилтэй байх болно. Их хэмжээний мөнгөн шагнал авах магадлал өндөр байна. Нэр хүнд гэдэг таны хувьд хамгийн чухал зүйл бөгөөд үүнийгээ ямар ч үнээр хамаагүй хамгаалж үлдэх хэрэгтэй.

ҮХЭР (4/20-5/20)

Ая тал эрэх өдөр. Шинэ нөхөрлөл таны танилын хүрээг нэмэгдүүлж, хүсэж мөрөөдөж байсан нийгмийн байр сууринд аваачих болно. Таны нийгмийн хүрээлэл их байх тусам бизнесийн нөлөө бүхий томчуудтай холбоотой болохын илрэл юм. Ажлын шинэ орон тоо гарсан ч энэ нь таны хүсэж байгаа зүйл биш. Гэхдээ танд албан тушаал ахих нөхцлийг бүрдүүлж өгч байгаа бол өргөдөл гаргаад үзэхийг зөвлөж байна. Хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хүнд бэрх саад бэрхшээлийг туулах хэрэг гардаг

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хэвшмэл өдөр. Та өдрийн цагаар болзоотой ч ажлынхаа хувцсаа тайлах хэрэггүй. Та энэ өдөр жижиг сажиг гэлтгүй бүх тал дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Таны ажилдаа хуумгай хандаж байгааг дарга тань анзаарч мэдэх юм. Ажлын байран дээр улс төр ярих нь цаг үрсэн ажил юм. Харин та үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол ажлаа солих хэрэг гарах нь дээ. Орой тийшээ таны толгойд хайр дурлалын талаарх бодол эргэлдэж ажилдаа бүрэн анхаарлаа төвлөрүүлэх хэцүү л байх болов уу.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Шинэ ажил хэргийг эхлүүлэхэд тохиромжтой өдөр. Өнөөдөр энэ ордны эрчүүдэд авьяас билгээрээ од мэт гялалзаж, өөрт байгаа бүх чадвараа гаргах боломж бий болно. Хамтрагчтайгаа харилцах, идэвхитэй амрах, зугаа цэнгэлд таатай. Сайхан сэтгэл, бусдыг уучлах чадвар хэрүүл маргаан үүсгэхгүй. Гүн ухаан, шашин, ид шид сонирхох бололтой. Амьд төсөөлөл эсвэл найз нөхөдтэйгөө харьцах нь гэнэтийн үр дүнд хүргэнэ. Айлд зочлох, зочин угтахад таатай байх болно.

АРСЛАН (7/23-8/22)   

Урьд өдрүүдийн зөрчилт нөхцөл байдал сайжирна. Од эрхсийн байрлал танд ашигтай болж удаан боловч найдвартайгаар ирээдүйн амжилтын сууриа үргэлжлүүлэн тавь. Энэ өдөр хувийн уулзалтанд таатай, гэвч хуучинсаг үзэл, шатлан захирах ёсонд татагдах нь эв найрамдалтай харьцаа тогтооход саад болно. Ажлын хамтрагч болон найз нөхөдтэйгээ маргалдах, аль эсвэл гэр бүлийнхэнтэйгээ маш том хэрүүл шуугиан дэгдээх магадлал өндөр байгаа тул анхаарал болгоомжгүйгээр үг хэлэхгүй, архи дарс зэрэг согтууруулах ундаанаас хол байхыг хичээгээрэй.

ОХИН (8/23-9/22)

Таны хүмүүст туслах гэсэн хүсэл удаан хугацааны зорилгод тань саад болж, улмаар ямар замаар явахаа мэдэхээ болиход хүргэж болзошгүй. Та хэрхэн яаж өөрчилж чадах вэ гэдэг нь чухал. Хэрвээ та соёл урлагийн салбарт ажилладаг бол бусдын сэтгэлийг хөдөлгөж чадах бүтээл туурвина. Мөн шударга бус байдлыг олны өмнө илчлэхийг оролдож магад. Архины төрлийн зүйлээс татгалзах нь зөв замаа буцаан олж авахад тустай. Та мэргэн ухаанаараа өөрийгөө тунгаан бодох хэрэгтэй. Танд аюул занал тулгарч болзошгүй тул аливааг сайтар тунгаасны дараа хөдөл.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тогтвортой өдөр. Өнөөдөр ололт, амжилт, бүтээлч байдал тэнцүүхэн байна. Уйтгартай, ядаргаатай байсан ч бодитой, жирийн ажил хэрэг тань таныг ахиц дэвшилд хүргэх болно. Таргалуулдаг хоол хүнсний оронд жимс, ногоо идэж эрүүл чийрэг биетэй болох бас нэг арга зам. Цахилгаан шатаар гарахын оронд шатаар гарч, гэртээ машинаа орхиж богино зайнд алхаж яв. Баяр хөөртэй урилга эсвэл хайрын байдал урамшигдаж мэднэ. Тиймээс өөрийн баяртай сэтгэл хөдлөлөө мэдэр.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хариуцлагатай өдөр. Танд хэт өндөр хариуцлагатай ажил даалгаснаар та өнөөдөр өөртөө ч зав гаргаж чадахгүй бололтой. Амьдрал үргэлж хүссэнээр болохгүй шүү дээ. Өөрийн хийж буй зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээ. Хэрэв тэгж чадвал та ажилдаа сэтгэл хангалуун байх болно. Ямар амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Та аливаа саад бэрхшээлийг даван туулах төрөлхийн чадвартай. Хайртай хүмүүстээ зав гаргаж, цагийг зугаатай өнгөрүүл. Таны хүүхэд гараа гэмтээж болзошгүй тул түүнд таны тусламж хэрэг болох болно. Хүүхдээ аюулгүй эрүүл орчинд хүмүүжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг.

НУМ (11/22-12/21)

Удаан өдөр. Өнөөдөр эрч хүч дутмаг байгаа ч та нэгэнт эхлүүлсэн бол дуустал хийдэг л хүн. Цаг заваа ашиглан ажлын үр дүнг нэн тэргүүнд тавь. Та туршлагагтайн зэрэгцээ хариуцлага, итгэл даах нэгэн. Иймээс нэр хүндийг олж авч чадах болно. Мөн эхлүүлсэн ажлаасаа эрч хүчээ эргүүлэн олох нь ойлгомжтой. Хамт ажилладаг нэгэн таныг өдрийн зоогонд урьж, өдрийн аясанд шинэ өнгө нэмнэ. Харин тэд найз нөхдөөс илүү дотно холбоог хүсч байвал та бүү гайхаарай. Хэцүү үед тань түшиг тулгуур болж мэдэх тул өөрөөсөө түлхэх хэрэггүй. Харин өөрийн авьяас чадварыг нээн илрүүлэхэд чөлөөт цагаа зарцуулахыг зөвлөж байна.

МАТАР (12/22-1/19)

Ажил дээр тааламжтай өөрчлөлт гарах төлөвтэй. Санаачлагыг гартаа ав. Шийдэмгий, ажил хэрэгч байж ямар ч зүйл тохиолдсон буцах зам байхгүй гэдгийг ухамсарла. Удирдлагадаа хүндэтгэлгүй хандсан өчүүхэн төдий хандлага эсвэл хэвшиж тогтсон дүрэм, журам, уламжлалыг өөрчлөх гэсэн хүсэл дарга болон ойр дотны хүнтэйгээ зөрчилдөхөд хүргэж болзошгүй. Үдшийг зөвхөн өөртэйгөө биш харин найз нөхөд, дотны хүмүүстэйгээ хуваалцаарай.

ХУМХ (1/20-2/18)

Сэтгэл хангалуун өдөр. Ямарч хямралд өртсөн бай сэтгэл санаагаа бүрэн жолоодох хэрэгтэй. Хүнд байдлаас нь гарахын тулд найз нөхөд болоод гэр бүлийнхэн тань ихээхэн нөлөөлж тус хүргэнэ. Хуучнаасаа салж чадахгүй байгаа бол салхинд гарахыг зөвлөе. Ямарваа нэг шийдвэр гаргахын өмнө туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Оюутнууд гадаадад суралцах үүд хаалга нээгдэж мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн хажуугаар газар үзэж нүд тайлах завшаан тохионо. Та шинэ зүйлсийг сурч мэдэх хүсэлдээ өөрийн эрхгүй автах болно.

ЗАГАС (2/19-3/20)

Уулзалт болон ажлын хуваарийг нарийн нягт гарга. Өнгөрсөн удаагийн шийдвэрээ дахин нэг харж, гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаасаа өмнө сайтар нягтал. Хүмүүст сайн дураар тусалж, хандив тусламж өгснөөр сэтгэл санаа сэргэх болно. Сайн дурын ажилд хэр их цаг зарцуулж, хэдэн төгрөг өгөхөө урьдаас сайтар бод.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …