Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нарын “Спорт наадам-2016” тэмцээн боллоо

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нарын “Спорт наадам-2106” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн нь гар бөмбөг, шатар, теннис, олс таталт, буухиа гэсэн спортын 5 төрлөөр явагдлаа.

bo-4

Тэмцээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 13 баг, төрийн бус өмчийн сургуулиудын бага ангийн багш нарын 1 баг, нийт 14 баг оролцож, хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон. Багууд оролцоо, идэвх, хувцас жигдрэлт, ур чадвар гээд л бүхий л түвшинд жигд сайн байгаа нь тэмцээний нээлтийн ажиллагаанаас харагдаж байсан юм.

bo-1-1-1

Тэмцээний нээлтэд оролцсон Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир хэлсэн үгэндээ “Та бүхэн өдөр бүр оюуны өндөр ачаалалтай ажилладаг хүмүүс. Бидэнд ингэж олуулаа нэг дор цуглаж, спортоор хичээллэж, нөхөрлөж, харилцан туршлага солилцох цаг хугацаа ховор байдаг. Санаачилгатай, идэвх, зүтгэлтэй ажилласан хүн бүрт урам дэм, урамшуулал ирдэг.

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …