Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

14302783_1747082908893122_946976968_n

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 06. Мягмар гараг.  Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 7. Ангараг гараг. Чөдөр одтой, есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр.

Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна

Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч …