Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна

14348707_1747082872226459_1377012611_n

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 07. Лхагва гараг. Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 8. Буд гараг. Найман цагаан мэнгэтэй, шувуун хушуут одтой, харагчин гахай өдөр.

Өдрийн наран 8 цаг 28 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Их цасан унах улирал 1 цаг 55 минутад эхэлнэ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …