Ардчилсан нам ИХЭЭР хуралдсан ч шинэчлэгдэж чадсангүй

Сүр дуулиантайхан эхэлсэн Ардчилсан намын VI  их хуралд иргэд ихээхэн ач холбогдол өгсөн шиг харагдав. Сүхбаатарын талбайд хүндэтгэл үзүүлээд л, энэ бол “АН баяр” гэж ирээд л ёстой нэг “шоу” дэглэлээ. Гэхдээ энэ бол харагдах байдлын шоу. Энэ харагдах байдлаас нь иргэд одоо л нам шинэчлэгдэх нь хэмээн ихээхэн хүлээлттэй байсан нь талаар болох шиг.

Намын дүрмийг шинэчилж, залуусын оролцоог нэмэгдүүлж, дарга томилох асуудлыг хэлэлцэнэ хэмээн иргэд ихээхэн “горьдсон” юм.  Нэг үгээр намын унаган болон шинэхэн гишүүд намаасаа урвасан нөхдөд хариуцлага хүлээлгэе, намаа дотооддоо шинэчилье гэсэн хүлээлттэй байсан.

15311495_10154178001803753_367983889_o

Гэтэл үнэндээ хурлаас нэг их “сайн” зүйл гарахгүй дүр зураг ажиглагдав. Хурал өмнө нь болдогоороо л болж нөгөөх хэдэн танил эрхмүүд хэлдэг үгээ л “айлдаж”, сөрөг хүчний үүрэг мэт баахан попдов. Өөр зүйлийг буюу шинэчлэлийг хүсэж байсан залуусын “ам руу нэг алгадаад” авах шиг л боллоо.

Үнэндээ намын их хурал, бага хурал, ҮЗХ, хуралдсан ч ямар нэгэн ялгаа ажиглагдсангүй. Гарах шийдвэр, гарах үр дүн нь гишүүдийнхээ болон иргэдийн санаанд хүрдэггүй учраас. Намыг шинэчлэх бус “эвлэгхэн тоглосон жүжиг” шиг л боллоо. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэсэнтэй агаар нэгэн санагдав. Гийгүүлээд байхаар өөр зүйл ажиласангүй, хэн нэгэн хэлсэнгүй, шийдэлд хүрсэнгүй.

Яг үнэндээ намын хуралд суусан сэтгүүлч надад уран илтгэгчийн тэмцээнд орж байгаа хэсэг нөхдийн илтгэлийг сонсож байгаатай адилхан санагдсан. Мөн хэдэн өгүүлбэр бүрийн ард алга нэжигнүүлэн таших дэмжигчдийг харахад Соц нийгмийн үеийн “муухан” тоглолт шиг л санагдав. Тэднийг харж хөөрөөд хэсэг алгаа ч ташиж үзсэнээ нуухгүй. Оройн 16.00-с хаалттай хуралдааныхаа ард ямар зүйлийн гэгч ширүүхэн хурал болсныг би мэдэхгүй ч /мэдэхийн аргагүй ч/ нээг их гийгүүлсэн шийдвэрт намын нөхөд хүрсээн гэдэгт итгэл муу л үлдлээ. Ийм хурлыг “шинэчлэлийн хурал” гэж зарласанд зарим гишүүд ч ам муутай хөөрөлдөх нь сонсогдлоо. АН-ийг дотроос нь хагалан буталгах бусад нам хүчний нөлөө байгаа юм болов уу гэсэн хардлагад хүргэхээс өөр сэтгэгдэл төрсөнгүй.

148101011315397884_1274258975968520_1319302234_o

Гишүүддээ таалагддаггүй, иргэддээ таалагддаггүй болж “хоцорсон” АН-д “уран донгоддог” бус, “дорвитойхон хийдэг хүн” үгүйлэгдээд байх шиг.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …