Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ

14365296_1747082718893141_1248868783_n

Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 08. Пүрэв гараг. Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 9. Бархасвадь гараг. Долоон улаан мэнгэтэй, могойг хүлэгч одтой, хөх хулгана өдөр.

Өдрийн наран 8 цаг 30 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана.

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн.

Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …