Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Эрч хүч буурах өдөр. Өнөөдөр та нэг бол хийж буй ажлаа дуусгах эсвэл өөр чухал хийх шаардлагатай болсноос болж таны хүсэл эрмэлзэл болон үүрэг хариуцлага хоорондоо зөрчилдөх болно. Танд эрч хүч урам зориг өгч чадах тийм л зүйлийг хий. Таны бие махбодь өнөөдөр нэлээд сул байгаа тул ажил төрлөө хөөцөлдөхөөсөө өмнө сайтар унтаж амрахыг зөвлөж байна.

ҮХЭР (4/20-5/20)

Урт өдөр. Таны онгироо, сагсуу зан нь санхүүгийн нөхцөл байдал, хайр дурлалын амьдрал, хүсэл мөрөөдөлд ч сэв суулгаж мэдэх юм. Харин та өөрийн хэт үрэлгэн зуршлаа зас. Эс тэгвэл маргааш өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо юу ч үгүй гишгэлээд хаясан мэт таагүй сэтгэгдэл төрнө. Гол замынхаа чигт ороод зугаа цэнгэлд хэт их автах хэрэггүй. Харин та өөрийн амлалтыг зөрчилгүйгээр цагийг зугаатай өнгөрөөж болно. Мөрийтэй тоглох нь таны хамгийн том асуудал юм. Мөрийтэй тоглоомоос өөр хийх зугаатай зүйлс маш олон бийг сана.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэнэтийн өдөр. Та өөрийнхөө шинэ хувилбараар дахин төрчихсөн мэт л сэтгэгдэл төрнө. Танд далавчаа дэлгэх алтан боломж заяажээ. Таны утас байнга хангинан дуугарч, хаана ч явсан таньдаг хүмүүстэйгээ тааралдана. Та ажил үүргээ биелүүлэхийн тулд хүмүүсээс зайгаа барьж эхлэх хэрэгтэй болж мэднэ. Та импорт, экспортын арилжаа эрхэлдэг бол хамт ажилладаг хүн чинь өнөөдөр аминд орох болно. Та интернетээр захиалгаа өгөөд амралтанд явах билетээ захиалсан нь ононо.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сөрөг хандлагатай өдөр. Бэрхшээлд бэлэн бай. Таны эд юмсыг ер бусаар харах үзэл бодол, зарим нэг өвөрмөц байдал, сэтгэн бодох чадвар бусдын дургүйцлийг төрүүлнэ. Хүмүүжилгүй, хэт өөртөө итгэсэн байдал таныг мухардалд оруулна. Сансар хорвоогийн энергийн өөрчлөлт нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Энэ нь ялангуяа нас тогтсон хүмүүсд болон эмзэг сэтгэлтэй хүмүүст илүүтэй хамаарна. Сэтгэл санаа гэнэт хямрах болон огцом унах, толгой өвдөх, яс янгинан өвдөж болно. Ганцаар бай.

АРСЛАН (7/23-8/22)   

Ажил хэрэгч санал дэвшүүлэн удирдлагадаа хандахад таатай өдөр. Гэвч од эрхэс зорилгоо тодорхойлохыг зөвлөж байна. Заримдаа үр дүнд хүрэх үйл ажиллагаа үр дүнгээсээ илүү чухал байдаг. Хамт ажиллагсадтайгаа харьцаа муудах магадлалтай. Таны өөрийгөө хүндлэх чанар, зарим нэг хүйтэн хөндий байдал бусдад ихэмсэг бардам зан мэт буруу ойлгогдоно.

ОХИН (8/23-9/22)

Гэр бүлийн амьдралд санаа зовно. Хэрвээ та хүүхдээ асрахын зэрэгцээ ажилладаг бол гэрийн ажил, алба хоёроо зэрэг амжуулах гэж их хичээх хэрэгтэй. Энэ нь таны гэр бүлийн хүнд таалагдахгүй хэрүүл маргаан үүсэх байх. Гэвч танд мөнгөний шаардлага их байх тул шийдвэр гаргахад хүндрэлтэй байна. Тиймээс та энэ ажилдаа хэн нэгнийг туслуулж болох юм. Өнөөдөр идэвхтэй байх нь сайн үр дүнг авч ирнэ. Та байгаль орчиндоо санаа тавьж, бага ч болов хувь нэмрээ оруул.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Эрч хүчтэй өдөр. Завгүй өдөр ирж байна. Ялангуяа нэгэн зэрэг аз туршсан ажил хийдэг хүмүүст. Юу ч хийж оролдсон бай авьяас чадвараа дээд зэргээр гаргах нь чухал. Яриа хэлэлцээр, хэлэлцүүлэгт нухацтай хандах хэрэгтэй. Биеэ хэт тоосон байдал, ихэмсэг зан тань тодорхой хамаатан садан, эрх мэдлийг удирдах болно. Таны дотоод мэдрэмж, өөрийгөө илэрхийлэх хүслийг тань сэргээж, онцгой их цаг хугацаа шаардсан үйл ажиллагаанаас аз жаргалыг мэдрэхийг шаардана. Та өөрийн соёлын болон оюун санааны сонирхлоо гаргаж ирэх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрийнхөө дотоод мөн чанарыг нээх өдөр. Хүндхэн шийдвэр гаргах ёстой болсноор таны муу зан чанар тодрон гарч ирэх болно. Хэрвээ та өөрт таалагдахгүй зан чанараа илрүүлбэл түүнийгээ өөрчилж зассанаар үүнийгээ өөрт ашигтайгаар өөрчилж чадна. Хэт их дарамт таны хүүхэд насны зарим хүнд дурсамжийг сэргээх бөгөөд өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй. Өв залгамжлалын асуудлаарх гэр бүлийн яриа тийм ч таатай байхгүй бололтой. Өөрийнхөө бодлыг хэл гэхдээ маргалдах хэрэггүй. Бусдыг буруутгахын оронд сайтар судалгаа хийхийг хичээ. Сэтгэл зүйн ухааны сонирхол тань таныг дэлхийн энх тайвны төлөөх бясалгалын клубт элсэн ороход нөлөөлнө.

НУМ (11/22-12/21)

Оюунлаг өдөр. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхийн оронд шинэ санаа сэдлийг хайж ол. Хилээс гарч адал явдал эрж, хүмүүсийн туршлагаас сонсож суралцаарай. Интернетээс мэдээлэл хайж өөрт хамгийн хэрэгцээтэй байгаа тэр л газарт очихыг зөвлөе. Ингэж байж та өөртөө итгэлтэйгээр санхүү төсөв дээрээ ч хяналт тавьж чадна. Хүсэл эрмэлзэлдээ хүрэхийн тул суралцаж олон зүйлс мэдэж авах нь хамгийн чухал. Санхүүгийн асуудлаас болоод дамжаа, сургалтанд явах тал дээр эргэлзээд байгаа бол ирээдүйн төсөөллөө нэг хараад үзээрэй. Мэдлэг тань чухал ямар үр ашиг авч ирэхийг сайн бодож үзээрэй.

МАТАР (12/22-1/19)

Аль нэг байгууллагын явуулж байгаа үйл ажиллагаа юм уу өөрчлөлт, шинэчлэлийн ажлыг хэрэгжүүлж байгаа улс төрийн үйлд оролцох нь таагүй, тохиромжгүй мэт санагдаж магадгүй. Иймээс та өөрийн хүсэл зорилгод нийцэх газарт орохыг хүсч мөрөөднө. Гэртээ үлдээд энэ ажлаа ойрын хугацаанд зохицуулаарай. Машин барьж явахдаа осол аваар гаргахаас болгоомжилж, замаа сайн харж явахыг зөвлөж байна.

ХУМХ (1/20-2/18)

Аз жаргалтай өдөр. Харин өнөөдөр өөрийгөө илэрхийлэх зоригийг танд бэлэглэжээ. Таны өдөр тутмын амьдралд тоглоом тоглох, олонтойгоо нийлэх, хайр дурлал зэрэг зүйлс цаг зав гаргах нь тун чухал. Та бусдын зовлонг ойлгодог нэгэн тул энэ завшааныг ашиглаад хайртай хүмүүстээ өөрийнхөө сэтгэлийг илэрхийлээд үзээрэй. Хайр дурлалын холбоо танд өөр шинэ зүйлсийг бодогдуулна. Завгүй өдрийг төлөвлөж оршин байгаагаа мэдэр.

ЗАГАС (2/19-3/20)

Хүч чадлаа мэдрэх өдөр. Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөө маш тааламжтай байх болно. Таны хүчин чармайлтын үр дүн гарч, өөрийгөө хөгжүүлэх олон боломж гарч ирэх болно. Мөн танаас ганцаараа байж, өөрийнхөө талаар илүү их бодож үзэхийг шаардана. Та энэ үеийг ашиглан алдагдсан эрч хүчээ сэлбэж, сайн амарч авахыг хичээ. Чөлөөт цагаа аль болох үр бүтээлтэй ашиглаж, төсөөлөн бодох чадвараа хөгжүүл.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …