Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахтай болох шаардлагатай юу

Батсүмбэрийн асрах газар шиг улсын асрамжтай болмоор байна. Гэхдээ тахир татуу хүмүүс зориулсан газар баймаар. Хөгжлийн бэрхшээлтэй болсон эсвэл төрлөхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж өвлийн улиралд сар бүр түлшний мөнгө, хоолны талон өгдөг байсныг засгийн газар солигдоод хүрэх хүндээ хүрэхгүй болсон гэх.  Шинээр томилогдон очих засаг даргын найз нөхөд, ах дүү, амжиргааны төвшин гайгүй өрхүүд л үүнийг нь түрүүлэн авч байгаа. Гол эзэндээ хүрдэггүй энэ мэт халамжыг харж өвлийн хүйтэнд гэртээ бээрч байхаар төрөөс тэдэнд зориулсан тусгай байр орчинтой, тусгай мэргэжлийн эмчтэй, сэтгэл зүйчтэй төвлөрсөн үйлчилгээтэй болмоор байна.

Сайн дурын үндсэн дээр нэгдсэн төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, сайхан сэтгэлтнүүд байгаа газар бүрт нь очиж хүч хүрэхгүй байгаа учраас тэднийг төр ивээлдээ авч нэг дор төвлөрүүлж, боломжит хөдөлмөр эрхлүүлж, мэргэжил олгож нэг үгээр хүнтэй хүн шиг харьцмаар юм.

Ажил хөдөлмөрөө хийж байгаад хөгжлийн бэрхшээлтэй болсон бол манай улсад тэтгэвэр тогтоохоос өөр төрийн гэх үйлчилгээ алга. Үнэндээ тэд бусад шиг л ямар нэгэн зүйлийг хийж, бусдад үнэ цэнэтэй байж, эрдэм сурч, өвчиндөө шаналахгүй өдөр хоногийг өнгөрүүлэхийг хүсч байгаа. Тэд ч ийм эрхтэй.

Өөрийн хүслээр биеэ хөдөлгөж чадахгүй болсон иргэд хүйтэнд даарахын эрхээр хувь тавиландаа “гомдоллохоос” өөрцгүй. Гэтэл бидний шүтээд байгаа барууны амьдралын хэв маягт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хоёр дахин илүүд үзэж туслах ёстой, туслах шаардлагатай хэмээн тэтгэж тусгай зориулалтын газарт нь байршуулж ар гэрийнхэнд нь ажиллаж амьдрах нөхцөл бололцоогоор нь хангадаг байх жишээтэй.

Бид сайн сайхныг нь хуулахгүй мөртлөө, амбицлах, худал дүр эсгэх, тэтгэмжээр хооллох /гол зогоох/ зэргийг нь түлхүү хараад байх шиг. Төр ивээлдээ авах хэрэгтэй хэдхэн “салбар” бий. Асран хамгаалах үр хүүхэдгүй өндөр настан, ам бүл муутай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгээ л харсан шиг харж тэтгэсэн шиг тэтгэвэл болохсон.

Б.Саран


Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …