Хөлбөмбөгийн багуудын хоорондох чимээгүй хэрнээ ширүүн тулааны талбар болох наймааны цонх хаагдах дөхөж байна. Багууд одоо хүртэл өөрсдийнхөө бүрэлдэхүүнийг зузаатгахаар идэвхтэй ажиллацгаасаар байна. Ингээд хамгийн сүүлийн үед хийгдэж буй тоглогчдын наймааны мэдээг хүргэе.
Ливерпүүлтэй холбоотой шинэ шуумуудын тухайд гэвэл Интернасионалын довтлогч Лэандро Дамиао байна. Тэрээр хэдийгээр одоо хүчин зүтгэж байгаа багтаа сэтгэл хангалуун байгаагаа хэлж байгаа ч Ливепүүлтэй холбогдож эхлэсэн талаар мэдээлэл цацагджээ. Одоо 24 настай түүнийг өмнө нь Английн лигийн багууд болох Тоттэнхэм болон Арсенал, Саутхамптон сонирхож байсан юм. Харин энэ удаад тэрээр Ливерпүүлийн босс Рожерсийн хараанд өртөөд байна. Лэандро Дамиаогийн хувьд ярилцлагадаа одоогийн багтаа байх талаар ярьж байгаа ч үнэхээр сайн санал ирвэл бодож үзнэ гэсэн утгатай зүйл ярьсан байх юм. Гэхдээ Интернасионалынхны зүгээс ямар нэгэн багаас санал одоогоор ирээгүй байгаа гэжээ.
Дараагийн шуум Спортинг Лисбон багийн довтлогч Диего Капелтай холбогдож байна. Ливэрпүүл түүний төлөө 6 саяын санал тавих уу? Спортингийн хувьд тоглогчоо зарах талаар амаа нээсэн ч хямдхан өгөхгүй гэсэн байх юм. Өмнө нь Ливерпүүлийн зүгээс 3 саяыг түүний төлөө санал болгож байсан юм байна.
Ливэрпүүл английн доод лигийн жижиг багуудын нэг Дерби Коунти багийн хагас Уильям Хьюзийн төлөө 6 саяыг энэ долоо хоногт санал болгосон байна. 18-хан настай тоглогчийн хувьд өмнө нь Челси, Манчэстер юнайтэд, Арсенал багууд сонирхож байсан хоосонгүй залуу гэх. Дерби Коунтигийнхний хувьд зарахгүй гэж гүрийж байсан ч боломжийн саналд татгалзахгүй талаар бичсэн байна.
Дээрх шуумуудаас нилээн үнэтэй сонсогдох бас нэгэн шуум бол Атлетико Мадрид клубын довтлогч Арда Туран болж байна. Түүний төлөөлөгч нь 24 саяаас дээш саналыг клубын зүгээс хүлээн авсан нь дээр гэж үзэж байгаа ч клубын хувьд тоглогчоо зарах талаар ам нээгээгүй байна. Лилерпүүлээс гадна Арсенал түүнтэй нэр холбогдоод байна.
Бас нэгэн эргэн сэргэж байгаа шуум бол хуучин Ливерпүүлд хүчин зүтгэж байсан Шаби Алонзотой холбогдож байна. Түүний хувьд зун цавины бэртэл авсан ч хагалгаа хийлгэн илааршиж байгаатай холбоотой түүнийг Испаний лигээс Английн лиг рүү явах талаар дахин яригдаж эхэллээ. Алонзог Ливэрпүүл эргүүлэн авахаар өмнө нь 12 саяын саналыг явуулж байсан. Гэхдээ түүний араас мөн цэнхэрүүд санаархсаар байна. Английн лигт эргэн ирсэн Жозе Моуриньо хуучин багийнхаа хал үзсэн тоглогчоо авах сонирхолтой байна.
эх сурвалж: ливерпүүлфс.мн Г.Оюунгэрэл