Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-д  албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Баримт бичигт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, “Сбер” банкны Удирдах захирал А.Иванов нар гарын үсэг зурлаа.

“Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк санхүүжүүлэх боломжтой болж байгаа ажээ.

УИХ-ын дарга М.Энхболд 12 дугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын орлогч дарга, “Нэгдмэл Орос” намын бүлгийн дарга В.А.Васильев, Холбооны хурлын Төрийн Думын дарга В.В.Володин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нартай уулзана гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Москва хотоос мэдээлэв.

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …