Сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутнуудад 70 мянган төгрөгийг олгохгүй

Засгийн газраас оюутнуудад сургалтын төлбөр зээл авч суралцах боломж олгохоор болсон билээ. Сургалтын төлбөрийн ээлийг өнгөрөгч 11 дүгээр сардаа багтаан арилжааны банкуудаар дамжуулан олгоно гэж байсан ч өнөөдрийг хүртэл олгож эхлээгүй байна. Гэхдээ албаныхны мэдээлж буйгаар өнөөдрөөс эхлэн арилжааны хоёр банкаар дамжуулан олгохоор болжээ.

Харин оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдсан оюутнуудад Үндэсний тэтгэлэг болох сар бүрийн 70 мянган төгрөгийг олгохгүй юм байна. Ямартай ч, энэ  хичээлийн жилд сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 74 мянган оюутан байгааг тогтоожээ. Мөн хоёр болон түүнээс дээш хүүхэд нь зэрэг их дээд сургуулиудад суралцаж буй нэг өрхийн нэг хүүхдэд олгох сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг 1500 орчим оюутанд олгох тооцоо гараад байгаа аж.

Нинж

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …