Д.Отгонцэцэгт баяр хүргэлээ

Унгар улсын нийслэл Будапешт хотын “Syma Csarnok” спортын ордонд олимпийн бус жингүүдийн ДАШТ эхэлж эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жингүүдийн барилдаан болжээ.

Тэмцээнээс эмэгтэй чөлөөт бөхийн 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг хүрэл медаль хүртсэн юм. Түүнийг  БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр хүлээн авч, баяр хүргэлээ. Тэрбээр 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль авч медалиа хос болгожээ. Д.Отгонцэцэг Дархан-Уул аймагт төрж өссөн, 26 настай залуу тамирчин юм. ДАШТ-д амжилттай оролцсон түүнд БСШУСЯ, МЧБХ хүндэтгэл үзүүлэн хүлээн авч цаашид илүү амжилт үзүүлэх ерөөөл өргөлөө.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2026” тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-ны бямба гарагт болно. Марафоны зохион байгуулалт …