Ам барьж дуулбал “канондсон” мөнгө өгч, олон нийтийн сүлжээнд “алдаршуулая”

Шинэ жилийн цэнгүүнүүд хаа сайгүй эхлэж байна. Оны сүүлд шилдэгийгээ шалгаруулан баярлуулан хамт олноороо шинэ оноо угтан авдаг уламжлалтай. Гэтэл сүүлийн үед шинэ жилтэй холбоотой элдэв “шуугиан” газар авах болсон. Мөн шинэ жилийг зохион байгуулж өгнө, ресторандаа хамтлаг дуучидтай гэх мэтээр рекламдах “уушийнхан” их болж.

Мөн албан байгууллагын шинэ жилийг зохион байгуулах нэрээр мөнгө авч баахан хамтлаг дуучдын нэр “зоочихоод” яг баяр нь болохоор ирэхгүй гэнэ, замын түгжрэлд орсон байна, дуулах боломжгүй болсон гэнэ гэх мэтээр бараг “үхэхээс” наагуур юм ярин анхны зохиосон хөтөлбөртөө хүрэхгүй үйлчилгээ үзүүлдэг. Нэгэнт баярлаад өнгөрч байгаа хамт олон дараа нь хамтлаг дуучин ирээгүй хэмээн мөнгөө хасдаггүй. Учир нь урьдчилсан төлбөрт үйлчилгээ болохоор тэр биз. Энэ мэт бие биенээ хуурсан жижиг луйвар хийгсэд олон болсон. Тиймээс шинэ жилийг зохион байгуулах хамт олноо сонгохдоо, хамтлаг дуучдыг урихдаа болгоомжтой байх хэрэгтэй болж.

Олны танил болсон дуучид, бүжигчид, шоу үзүүлбэрийнхэн өөртөө ханш тогтоон баяраас баярын хооронд “халтуур” хийнэ. Мэдээж ямар ч гавъяат байсан өдөртөө 10-н шинэ жилийн захиалганд уригдахад эцэстээ хоолой нь “цуцахаар” шахуу болно. Энэ мэт олон өдрүүд үргэлжлэхээр ядарч, хоолой сөөж эхэлнэ. Үүнээс шалтгаалан хамт олноороо доргисон байгаа хүмүүсийг “эрчимжүүлж” өгөх үйлчилгээтэй урлагийнхан “заль” хэрэглэнэ.  “Заль” гэдэг нь дуучин “ам барин” дуулна гэсэн үг. Учиргүй үсрээд л бүжиглээд байгаа хэрнээ хоолой нь цуцдаггүй дуучин гэсэн үг. Халамцуу, согтуу хамт олон түүнийг нь харж, даган дуулж баясахаас биш “ам барьж” байгаа эсэхийг нь ч сайн мэдэхгүй шахуу өнгөрүүлдэг байх.

Энэ мэт урлагийн нэрийг барин “халтуур” хийгсдийг шударгаар мөнгө олохыг нь уриалмаар байна. Мөн шинэ жил зохион байгуулж байгаа хамт олны төлөөлөл нь ам барин дуулсан бол Канондсон мөнгө өгчихдөг байя. Яг адилхан үйлчилгээ шүү дээ.

Б.Саран

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …