Шинэ долоо хоног таны хувьд яаж эхлэх вэ?

Арслан:  Ачаалалтай өдөр. Гадаад руу гарч адал явдал хайх төлөвлөгөө амархан нурж мэднэ. Энэ асуудлаас болж уурлаж бухимдахын оронд эргэн нягтлах хэрэгтэй. Тайвширч тухайн асуудлаар мэдээлэл цуглуул. Учир шалтгааныг нь мэдсэний дараа хариулт тун энгийн байх болно. Чухал хүмүүстэй харилцахад хүндрэлтэй байгаа бол шууд дүгнэлт гаргахын оронд өөр арга хэрэглэ. Хамтрагчдаа буруутгахаас өмнө өөрийн хийх ёстой зүйлээ сайн гүйцэтгэх хэрэгтэй. Хэт мэргэжлийн биш бол гуравдагч этгээдийг оролцуулахаас зайлсхий.

Охин: Ачаалалтай өдөр. Өнөөдөр бүх санаачлага нуран унана. Таагүй мэдээ ирж сэтгэл санааны тайван байдал ба гэр бүлийн таатай уур амьсгалыг эвдэх бололтой. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол нойргүйдэх өвчин тусна. Юу ч эрхэлсэн ирээдүйд таныг амжилт хүлээж байх сайхан боломж гарч ирж байна. Боломжийг алдалгүй ашигла. Гэхдээ өөрийн хүч бололцоо хязгаартай гэдгийг сана.

Жинлүүр: Хүчтэй өдөр. Завгүй өдөр болно гэдэгт найдаж болно. Ажлын уулзалт болон бизнесийн гэрээ хэлэлцээр тань таны тавхайг эргэтэл гүйлгэх болно. Тиймээс өдөр хавьцаа түр завсарлагаа авахаа санаарай. Хувиараа бизнес эрхэлдэг жинлүүрүүд ажлаасаа болж ойр зуур явах бөгөөд үүнийхээ хажуугаар түр ч гэсэн дуг хийгээд авах хэрэгтэй. Зочид яг хоолон дээр тань орж ирэх төлөвтэй байна. Хэрвээ та хоол бэлдээгүй бас их мөнгөтэй байгаа бол гарч хооллоход гэмгүй. Мөн танд хайртдаа хэлэх чухал зүйл байгаа бол тохирох мөчийг сонгон хэл. Тэгээд та хүслийнхээ үр дүнг удахгүй мэдэх болно.

Хонь:  Бүтэлгүй өдөр. Хайртай хосууд хагацаж болзошгүй. Сарын сүүлчийн өдрүүдэд хардах боломж бүү олго. Тэр танд ямар үнэтэй гэдгийг дотны хүндээ байнга давтан хэл. Романтик харилцаанууд илүү олон талтай, идэвхтэй болсоор байна. Одоо амрагуудын хооронд байсан хүйтэн хөндий байдал санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд яг тохирсон цаг. Бодит байдлыг гутрангаар харж, шалтгаангүй гуниглаж болзошгүй. Гэртээ ганцаараа байхаас зайлсхий. Ямар нэгэн зүйлээр оролд. Өөрийгөө завгүй байлгавал гунигт санаа бодлоос юу ч үлдэхгүй.

Хилэнц:  Энэ өдөр адал явдалтай учирах нь. Энэ нь тийм ч таатай зүйл байхгүй бололтой. Хуурч мэхлэгдэх нь таны хувьд байж болошгүй том доромжлол мэт санагдаж та амьдрах утга учиргүй мэт байдалд орно. Үүнээс болж мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа буруу тооцоо гаргах нь. Аль болох шийдвэр гаргахгүй байхыг анхааруулж байна.

Үхэр: Таатай өдөр. Энэ өдөр бүх зүйл хамтын ажиллагаа нэг нэгэндээ буулт хийж харилцан тэнцвэрт байдлаа хадгалсан байх болно. Өнөөдөр огторгуй ертөнцөд буй гараг эрхэс завгүй байна. Үхрийн ордныхны хүсч байсан зүйлс одоо биелэлээ олно. Таныг гэр бүлээс тань холдуулж буй үйл ажиллагаанд оролцох цагаа багасга. Өөрсдийн ажилдаа хэт анхаарснаар ойр дотны хүмүүсээ үл хайхарч буй мэдрэмжийг төрүүлнэ. Тайван бай. Өнөө оройг дотны хүндэлдэг хүмүүстэйгээ хамт өнгөрүүл.

Нум:  Энэ өдөр нумынхан хайр ба өршөөн хэлтрүүлэх тэвчээртэй занг хүлээж авна. Энэ байдал нь гэр бүлийн амьдралд сайнаар нөлөөлнө. Хэрвээ таны орлого хязгаарлагдмал бол та зардлаа багасгах нь зөв. Эс тэгвээс энэ өдөр мөнгө тань гарын хурууны завсраар амархан урсаж алга болно. Нумын ордны зарим нэгэнд нь энэ өдөр бол сарын аялал, амралтын романсын эхлэл юм. Хань тань хоёулахнаа гаръя хэмээн санал тавьж болох юм.

Ихэр: Шаламгай өдөр. Амьдралын хэмнэл үлэмж дээшлэх ба юуг хэвэнд нь байлгахаа бод. Таны оюун ухаан хэт идэвхтэй ажиллаж, та хүч чадаптай байна. Та оюун ухаан болон сэтгэхүй сорьсон зүйлд оролцон өөрийн мэдлэгийг шалгахад тохиромжтой цаг. Авьяастай ихрүүдийн хувьд бүтээн байгуулах цэцэглэлтийн үе бөгөед энэ нь таны орлогыг нэмэгдүүлж бүтээмжийг өсгөнө.

Мэлхий:  Хувирамтгай өдөр. Тэсвэргүй байдал нь асуудалд хүргэнэ. Юмыг цагт нь тулгаж хийдэг байдлаа сөрж зогсох нь энэ ордонд төрсөн хүмүүст нэгэн төрлийн сорилт болно. Тооцоолоогүй зарлага нөхцөл байдал үүсгэнэ. Тиймээс болчимгүй байдал үрэлгэн загнахын үр дагаварыг нь үзнэ. Хайр дурлалын нөлөөгөөр урам зориг орох ба хайрын холбоо нь эерэг байж сэтгэлийг догдлуулна. Ганц бие мэлхийнхэн амлалт өгөхдөө илүү итгэлтэй байх хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл догдлуулсан шинэ харилцаа холбоо эхлэх боловч удаан үргэлжлэхгүй.

Загас: Асуудалтай өдөр. Бизнесийн болон мэргэжлийн төлөвлөгөөтэйгээр урагшаа үргэлжлүүлэн давш. Яагаад гэвэл яг одоо мэргэжлийн шатаар өгсөхөд хялбар байх болно. Буд гариг хилэнцийн ордод буцаж эргэх тул цаг хугацаа огноо, газрыг дахин дахин шалгах нь маш чухал. Та долоо хоногийн турш илүү зохион байгуулалттай байхыг хүссэнээр амралтын өдөртөө сайн бэлтгэж чадна. Том дэлгүүрүүдэд ирдэггүй ер бусын зүйлсийг жижиг эсвэл эмэгтэй хувцасны дэлгүүрээс хай. Тайвшрахад хамгийн тохиромжой үе. Бясалгал бол тэнцвэрээ олох эерэг арга барил.

Матар: Дадлагажих өдөр. Таны хайртай хүмүүс гэнэт гарч ирнэ. Та өөрийн хоёр сайн найзаасаа өөрийнхөө үүргийг олж авах болно. Энэхүү үүрэг хариуцлага нь матрын ордныхны онцгойрох шинж юм. Яагаад гэвэл та төрөлхийн авьяастай ба бусдыг ойлгож мэдэрдэг юм. Хэрэв та өөрийгөө энэхүү орон зайд оруулбал энэ нь урт хугацааны болон орлоготой ажлын эхлэл юм. Эрхзүйн зөвлөгөө авахаасаа өмнө өөрийн бодол санаандаа харьцуулалт хий. Хайрт анд нөхөр тань гүн гунзгий дотно харилцаанд хүргэх болно. Оройн төлөвлөгөө нь зөвхөн та хоёроос хамаарна.

Хумх:  Гоо үзэмж тодорч секс харьцаанд тааламжтай өдөр байна. Үйл явдлын хурданд алхаагаа тааруулахыг хичээ. Гэхдээ сайн амрах ёстойг битгий мартаарай. Оройг хайртай хүнтэйгээ аминчхан өнгөрөөх нь та хоёрын дунд бат бэх холбоосыг бий болгож чадна.

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …