Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Худалдан авалт хийхдээ сэтгэл хөдлөлөөр хандахаас сэргийл. Өнөөдөр ямар нэг шийдвэр гаргалгүй нөхцөл байдлыг дүгнэж өнгөрүүлэх нь хамгийн зөв зам байх болно. Удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ. Заримдаа танд ажлынхаа хажуугаар хөгжилдөх боломж огт олддоггүй тул өөртөө анхаарал тавьж, бага ч гэсэн хөгжөөхийг оролдоод үз.

ҮХЭР (4/20-5/20)

Энэ өдөр таны хувьд жирийн нэг өдөр тохионо. Орон гэрээ засаж янзлах, тохижуулахад таатай байна. Энэ өдөр удаан хугацааны хөгжилтэй агшнуудыг бэлгэлнэ. Ямар ч дурын үйлдэлд та гялалзаж чадна гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж байгаарай. Шийдэмгий байдал эсвэл ямар нэгэн төслийг авахын тулд хэт улаарах хандлага таны эсрэг чиглэн хөдөлгөж магадгүй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Бухимдалтай өдөр. Ажил хэргээс хамаарч таны санхүүгийн тэнцвэр хэлбэлзэж магадгүй. Тооцоогүй үрэхээ больж одооноос төсвөө хяна. Сонирхол татсан зүйлс нь таны төсөв болон тогтсон дэг жаягийг эвдэх болно. Үүний оронд хөгжилтэй ажил төлөвлөж, төсвөө хянах хэрэгтэй. Та нэгэн хэвийн харилцаанаасаа уйдаж магадгүй. Хамтдаа арай өөр зүйл хийснээр энэхүү асуудлыг амархан шийдэх болно.

МЭЛХИЙ (6/22-7/22)

Тааламжтай өдөр. Өглөөний ёс заншлаасаа таашаал авч, амар тайван байхын тулд жижиг зүйл дээр ч анхаарлаа хандуул. Романтик санал танд олон зүйлийг бодоход хүргэнэ. Жаргалтай нууцууд хөгжил зугааг авчрах боловч, хэн нэгэнтэй яаран энэ талаар ярилцах нь таны жаргалыг үргээж болзошгүй. Та үдийн цайгаа ууж чадахгүй. Учир нь таны ажил үдээс хойш замбараагүй болж магадгүй. Хэрэв та ажлаа сайн хийж чадахгүй байгаа бол босс чинь үүнийг анзаарна.

АРСЛАН (7/23-8/22)

Амрах өдөр. Гэвч танд орондоо удаан байх хүсэл төрөхгүй. Ихэнх нь эртлэн босч, гялалзтал ажлаа амжуулан, бусадтай нийлэн хөгжилдөхөөр яарна. Бүхий л нийтийн үйл ажиллагаа баяр хөөр авч ирэх тул үйл явдлын голд байхыг хичээ. Хэрвээ та тусламж хэрэгтэй нэгэнд тусалбал эргээд шагнал хүртэнэ. Энэ ордныхон ихэнхдээ эрүүл чийрэг хүмүүс бөгөөд хэрхэн эрүүл аж төрөх талаар мэддэг.

ОХИН (8/23-9/22)

Та энэ өдөр санхүүдээ их ашиг оруулна гэж бодсон ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Таны урьд нь гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрт ажил бас энэ өдөр ашгаа өгнө. Сэтгэлийн хөдлөлөөр мөнгөө үрэхээс болгоомжил. Хэт өөдрөг үзэл таны бэлэн мөнгийг хормын төдийд хийсгэж болзошгүй. Нийгмийн болон романтик харилцаа маш өөдрөг бүтэмжтэй байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Сэтгэлээр унана. Од гарагсын нөлөөлөл таныг явж байна уу эсвэл ирж байна уу гэдгээ ойлгоход хүнд болгох болно. Бүх зүйлийг нэг дор хийх гэж бүү хичээ. Удаан тайван байж яг одоо өөрийнхөө өмнө байгаа зүйлсийг хий. Хэрэв та энгийн байж чадвал өдрийг өөрт ашигтайгаар өнгөрөөж чадна. Амьдралынхаа мөчид өөртөө анхаарал их хандуулахаар шийдсэнээс хойш мэдлэгийн хүрээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)

Туйлын таагүй өдөр. Ноцтой өдөөн хатгалга, түрэмгий адал явдал, өөдгүй хууран мэхлэлт болно. Романтик адал явдалтай учрах боловч удаан үргэлжлэхгүй. Найз нөхөд, хамаатнуудтайгаа муудалцаж болзошгүй. Хэрүүл маргаан ихэвчлэн анхааралгүй байдлаас болж гарах тул сонор сэрэмжтэй бай. Өнөөдрийн таагүй байдал орой төгсгөл болох бөгөөд та өдрийн болсон явдлаа эргэцүүлэн бодож тунгаах болно.

НУМ (11/22-12/21)

Эрч хүчтэй өдөр. Өнөөдөр та цагийг зугаатай өнгөрөөнө гэдгийг өдрийн зурхай харуулж байна. Найз нөхөдтэйгээ чин зүрхнийхээ гүнээс дотно яриа өрнүүл. Хайрын паян, тохиосон адал явдал, хөхтэй явдлын талаар хууч хөөрөх байх. Өсвөр насны хүүхэдтэй ээж аавд хандаж хэлэхэд хүүхдийнхээ гаргасан шийдвэртэй эвлэр гэж сануулъя. Юу ч тохиолдож болзошгүй тул хүүхдийнхээ хүслийг мохоохгүй байх нь чухал. Хүмүүсийн юу хэлж байгааг чих тавин чагнахын оронд хийж байгаа ажлыг харж, учир шалтгааныг нь тогтоож аваарай.
МАТАР (12/22-1/19)

Мэрийлттэй өдөр. Таны сайтар гаргасан төлөвлөгөө нурж мэдэх тул өөрийн бодолдоо хэт их найдсаны хэрэггүй. Дараа нь та сэтгэлээр унахын л нэмэр. Өөрт үнэ цэнтэй зүйлсээ хайрлаж хамгаалаарай. Юу ч тохилдсон байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж сур. Шинэ хөрөнгө оруулалт хайж суухын оронд өөрийн авдрыг уудал хэмжээ багасана гэдэг муугийн илрэл биш ч байж мэдэх юм аа. Та өөрийгөө үнэлдэг зан санхүүгийн тань байдалтай холбоотой тул гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байгаарай. Харин та найз нөхөд, хамаатан юм уу бизнесийн хамтрагчтайгаа холбоо барих гэж байгаа бол ачааллаас хол байхыг танд зөвлөж байна.

ХУМХ (1/20-2/18)

Төлөвлөгөөг зоригтой хэрэгжүүл. Сонирхолтой хүмүүстэй уулзана. Энэ ялдамд холбоогоо бүү тасал. Гэр бүлд үл ойлголцох байдал, хэрүүл маргаан гарна. Ажил, хичээл дээрээ хамгийн гол нь дээд зэргийн асуудлаа шийдэх, юм урлан бүтээх, ойр дотнынхонтойгоо харилцаж өнгөрөөгөөрэй. Дуу хөгжим сонсож, уран зохиолын ном уншаарай.

ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр танд олон тооны ажлын санал хүлээж авах бөгөөд зарим нь таны амьдралыг өөрчилж, мөрөөдлөө биелүүлэхэд нөлөөлөх тул асуудалд маш бодитоор хандахыг зөвлөж байна. Энэ өдөр сүй тавьж, хуримаа төлөвлөхөд маш таатай өдөр байх болно. Хайртай хүн тань санхүүгийн хямралд орж, үл хөдлөх хөрөнгө тэтгэвэр тэтгэмжээс болоод сэтгэл дундуур байгаа бол чадах хэрээрээ тусал. Өв залгамжлал болон даатгал, татварын харилцаанд саад учрах бөгөөд нэлээд их бичиг цаастай зууралдах хэрэгтэй болно.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …