ХОНЬ (3/21-4/19)
Сэтгэл ханамжтай өдөр. Зөн совингоо чагнах анхаарлыг сулруулах байх. Үүний нөлөөгөөр тав тухтай, аюулгүй байдал үүсэх нь. Ирэх өдрүүдийн турш та санхүүгийн асуудалдаа хамгийн их сонор сэрэмжтэйгээр хандах цаг иржээ. Та эрсдэлтэй алхам хийхийн оронд баттай, найдвартай юмнаас зуурж авахыг хүснэ. Хамтрагчаа тайвшруулахын тулд сэтгэл санаагаар дэмжиж өг. Тэдний орлогын хэмжээ сул байвал хөлөө олох хүртэл та нилээн шахуу ажиллана гэдэгтээ бэлтгэлтэй байгаарай.
ҮХЭР (4/20-5/20)
Хадмуудтайгаа зөрчилдөж маргалдаж мэдэхээр байна. Та байдлыг дордуулахыг хүсэхгүй байгаа бол хэлээ хазаад өнгөрөөхийг хүсье. Энэ нь мэдээж танд амаргүй байх болно. Бусадтайгаа маргалдахын оронд ирээдүйгээ сайнаар төсөөлж суу. Хэрэв хүн бүр тантай санал нийлээд байвал залхаж амархан уйдна. Харин та оройдоо маш сайхан санал хүлээж авна. Бодит амьдрал дээр биеллээ олвол та баярлаад тэнгэрт ч нисэхэд бэлэн байх болно. Цагт баригдах хэрэггүй. Аливаад нухацтай хандахыг хичээгээрэй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Асуудал шийдэгдэх өдөр. Дотно танил тань гүнзгий сэтгэгдэл төрүүлнэ. Та өнгөц харилцаа өнгөрөн одсоныг мэднэ. Хөшигний араас ажлаа зохицуул. Таны бүтээлч сэтгэлгээ тасралтгүй урсана. Аливаад эрэл хайгуул хийх нь үр дүнтэй. Хэрэв та шинэ байшин худалдан авч, гэртээ засвар хийн, эд хогшил худалдан авах гэж байгаа бол зөв шийдвэр арилжаанд хүрч чадна. Өөрийн бодол санаагаараа бурхны дамжуулсан үсгүүдийг шүүн хэлэлцээрэй. Өөртөө тусган ав.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Бухимдмаар өдөр. Ил тод ярих нь үл ойлголцол, уур бухимдалд хүргэнэ. Аялагчид өөр орон руу зорчих виз авч чадахгүй. Энэ өдөр бичиг баримтны асуудлаас үүдэн аливаа ажил бүтэмжгүй байна. Тиймээс аливааг хийхдээ нягталж шалга. Шинэ үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар зэхэгчид хөрш нутгаа шалгаарай. Та хөрш нутагтаа амьдрах хэрэг гарна. Хайрттайгаа маргалдсан нь танд ажлаа хийхэд саад болно. Гэвч та түүнийг уучилдгийн адил өөрийгөө уучил.
АРСЛАН (7/23-8/22)
Нухацтай өдөр. Бүхий л ажил хэргийн асуудалд дүрэм журмыг баримталж, хуулийн холбогдолтой баримт бичгээ давхар шалгаснаар өөрийгөө юунд оруулж байгаагаа мэднэ. Зарим хүмүүс гэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд урьдчилан хуримын өмнөх бэлтгэл ажлын талаар тохиролцохыг хүсч байгаа. Хамтрагч тань үүнд санаа зовж байвал ярилц. Одоо та хоёрын хооронд асуудал байгаа гэж үзвэл гэрлэхээсээ өмнө даван туул. Маргааныг зөв шийдвэрлэх бас нэгэн урлаг бөгөөд одооноос эхэлж энэ талаар сурах хэрэгтэй. Ажлын газар дотроо өөр хэлтэс рүү шилжих боломж гарснаар орлогоо бататгахын зэрэгцээ өөрчлөлт хийх хүсэлтэй нийцнэ.
ОХИН (8/23-9/22)
Тайван өдөр. Энэ өдөр сайн унтаж амар. Хайртай хүнийхээ дэргэд цагийг өнгөрөө. Хүмүүстэй ярилц. Ганц бие хүмүүс хүнтэй танилцана. Та хүмүүнлэгийн ажилд оролцон өглөг өгөх ба энэ нь таны ичимхий занг хөдөлгөнө. Та бусдын таашаалыг хүртэж чадна. Бүтээлч төсөл хөгжилтэй байдлыг авчирна. Хамтран ажиллах нь илүү үр дүнг амлаж байна. Найз нөхдөөсөө тусламж ав. Мөн та энэ өдөр хосуудыг танилцуулж магадгүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Харилцаа холбоонд тааламжгүй өдөр. Од эрхсийн таагүй нөлөөнөөс болоод харилцан ойлголцол, бие биедээ буулт хийх гэдэг зүйл огт алга болно. Тиймээс хэрэв та даргатайгаа чухал хэргээр ярилцах, төр засгийн өндөр албан тушаалтанд хандах гэж байгаа хүлээцтэй тайван байж, биеэ барихыг зөвлөж байна. Сэтгэлээр бүү уна. Удахгүй та замдаа тохиолдоод байгаа бүх саад бэрхшээлийг даван туулах болно. Харин түншийн харилцаа болон биеэ авч яваа байдалдаа өөрчлөлт оруулах хэрэг гарч болзошгүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Эрч хүчтэй өдөр. Та өнөөдөр маш бүтээлч сэтгэл хангалуун байх болно. Cap болон ангараг гаригийн нөлөө их байгаа тул хэт түрэмгий зан гаргахаас сэргийл. Зам дээр анхаарал болгоомжтой яв. Хэрвээ сургуульд сурдаг хүүхэд чинь гэртээ амарч байгаа бол тэднийг бүрэн хяналтандаа байгаа эсэхийг шалга. Эс тэгвэл тэд таныг хуурч таны сэтгэлийг гонсойлгоно.Та ямар ч зүйлийг богинохон хугацаанд хурдан гүйцэтгэх чадвартай байгаа бөгөөд хийж байгаа зүйлдээ итгэлтэй бай.
НУМ (11/22-12/21)
МАТАР (12/22-1/19)
Худалдаа хийдэг хүмүүсийн хувьд зарж борлуулах авьяас их сайн учир энэ үеэр ашигтай, сайн ажиллаж чадна. Эхний зүйлээ хийж дууссаны дараа дараагийнхаа ажилд шамдан орохыг хүсье. Таны яаруу тэвдүү байдал маш их ачааллыг нуруун дээр тань овоолж болзошгүй. Шөнөдөө нойроо сайн авахыг хүсч л байгаа бол кофе хэт их уудгаа багасгах хэрэгтэй. Түүнчлэн агаар салхинд гарахыг зөвлөе.
ХУМХ (1/20-2/18)
Тогтворгүй өдөр. Хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж хичээхээ боль. Та ямар нэгэн эерэг зүйлд зорихгүйгээр зүгээр л өөрийгөө хуурч байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт суугаад ямар нэгэн маргаан гарвал бэлтгэлтэй бай. Энэ үед танд хариулт ордоггүй бол та сонгон авах эрхтэйгээ ойлгох болно. Гэртээ өөрчлөлт хий. Та аливаа зүйлийг дутуу хийхгүй тул төсөв сайн байна. Хэрэв та хувьцааны бизнест хөл тавих гэж байгаа бол найздаа мэдэгд. Танд хэрэгтэй чухал мэдээлэл өгч магадгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Аятайхан өдөр. Өнөөдөр орондоо удаан хэвтэх нь зүй ёсны байна. Өглөөний цайгаа таатай уунгаа бичиг цаасаа харж сонин унш. Ойр дотны хүмүүсийн хариу үйлдэл бодитой байна. Ах эгчийндээ болон хөршийндөө зочлоход сэтгэл санаа таатай байна. Эмэгтэй хамаатан эсвэл хамтран амьдрагчтай холбоотой эмзэг асуудал гарч ирнэ. Гэрийн ойролцоох ядууст туслах байгууллагыг эрж олсондоо сэтгэл хөдлөх бөгөөд танд өөр туршлага хуримтлуулах боломж олгоно.