Дөрвөн сая төгрөгийн 6 азтан тодорлоо

Дөрвөн сая төгрөгийн 6 азтан тодорлоо

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өчигдөр явагдав. Энэ удаагийн тохиролд 2016 оны арваннэгдүгээр сарын сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, энэ сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдсан юм.

Сугалаагаар

• 4 сая төгрөгийн 6
• 500 мянган төгрөгийн 52
• 100 мянган төгрөгийн 553
• 20 мянган төгрөгийн 5392 баримт тохиролд таарч, нийт 6003 иргэн азтан боллоо.

Харин 20, 100 сая төгрөгийн болон супер шагналын эзэн буюу 350 сая төгрөгийн ялагч тодорсонгүй. Ингэснээр супер шагналын сан 400 сая төгрөг болж байна.

 

 

 


Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …