Орон сууцны санхүүжилтийн хугацааг сунгалаа

Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны 6 дугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний  хугацаа энэ улиралд дууссан юм.

Эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа буурах, хөрвөх чадвар муудах, актив, пассивын хүү, хугацааны зөрүү үүсэх, улмаар банкны тогтвортой үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй юм. Иймээс уг санхүүжилтийг банк өөрийн эх үүсвэрээс төлөх боломжгүй байгаа тул үнэт цаасжуулалтын явцтай уялдуулан санхүүжилтийн хугацааг нэг хүртэл жилээр сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргалаа.

Ипотекийн санхүүжилтийн эргэн төлөлтийг хойшлуулах энэхүү шийдвэр  мөнгөний бодлогын төлөв чангарах нөхцлийг зөөлрүүлэх, банкны системийн зээлжүүлэх чадавхийг хадгалах, эдийн засгийн идэвхжилтийг дэмжихэд эерэг нөлөөтэй гэж үзэж байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …