Нарантуулын түрээслэгчдийн хохирлыг тогтоох ажил эхэлжээ

1  Нарантуул захын шатсан хүнсний павилоны хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг өчигдрөөс эхлэн Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн байна.

Хүнсний захад үйл ажиллагаа явуулж байсан 300 гаруй түрээслэгчид бараа материалын хохирол амссан бөгөөд дээрхи мэдүүлгийг эхлүүлсэнээр хохирлын хэмжээг тогтоох ажээ.

Захад гал гарсан өдрөөс эхлэн ОБЕГ-ын аврах ангиудын албан хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Харин ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ-ын даргаар удирдуулсан баг хэргийн газарт хоёр өдрийн турш үзлэг шинжилгээ хийсэн юм.

Сонирхуулахад, цагдаагийн албан хаагчид хэргийн газраас шатсан байдалтай 40 мянган ам.доллар, зургаа орчим сая төгрөг бэлнээр олсон гэнэ. Мөн шатаагүй үлдсэн агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах олсон байна.

Л.Бадрах

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Монгол Улсын Их …