Дээрмийн хэрэг ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Шинэ жилийн баяртай холбогдуулан дээрмийн  гэмт хэргийн гаралт ихэсч тул иргэд олон нийтийг орой үдшийн цагаар ганцаараа явахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт этгээдүүдийн золиос болж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч буй дуудлага сүүлийн өдрүүдэд Цагдаагийн байгууллагад ирэх нь нэмэгджээ.

Тухайлбал, энэ сарын 18-нд Чингэлтэй дүүрэг дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт шөнийн 03:00 цагийн орчимд иргэн Т-г таван этгээд бүлэглэн дээрэмдэж, бэлэн мөнгө, гар утас зэргийг нь авчээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид дээрмийн хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …