Хоригдлууд өөрсдөө хүсвэл сурч боловсрох эрх чөлөөтэй

fa81f28fcb1ab618bigМУ-ын хуулинд ял эдлэж байгаач сурч боловсрох эрх нь хязгаарлагддаггүй. Тэгвэл хорих ангид байгаа ч гэсэн эчнээгээр сурч байгаа Чанга дэглэмтэй хорих 409 дүгээр ангийн хоёр ялтан их сургуульд дээд боловсрол эзэмшиж байна. Хоригдлуудын тухайд өөрсдөө хүсвэл ШШГЕГ-т албан бичгээр хүсэлтээ гаргадаг юм байна. Үүнийх нь дагуу ангийнх нь захиргаа тухайн хоригдлын хүсэлтийн дагуу сургуультай нь холбогдож, гэрээ байгуулдаг байна. Ингэснээр хорих ангийн нийгмийн ажилтан багштай нь холбогдож, багш нь хорих ангид ирж хичээлээ заадаг ажээ. Багшийн ирж очих бүх зардлыг ялтан өөрөө гаргадаг байна. Одоогийн байдлаар нэг ялтан ХААИС-д суралцаж байгаа бол нөгөө нь ИЗИС-д сурч байгаа аж. Тэд сургалтын төлбөр болон багшийнхаа ирж очих зардлыг өөрсдөө хариуцдаг бол суралцах орчныг 409 дүгээр анги хариуцдаг аж. Хоригдол-оюутнууд долоо хоногт гурван удаа хичээллэдэг бөгөөд багш нь анги дээр нь ирж хичээл зааж даалгавар өгдөг юм байна. Өмнө нь нэг ялтан энэ маягаар эчнээгээр суралцаж, бакалаврын диплом авч байжээ. Одоо харин нэг оюутан суралцах хүсэлтээ ШШГЕГ-т гаргаад байгаа аж.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …