Жилд 45 сая литр буюу Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бүрэн хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай АПУ ХК-ийн шинэхэн үйлдвэр ашиглалтанд орж, Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт томоохон үйл явдал боллоо.
Үйлдвэрлэлийн технологийн салбарт дэвшил болсон уг үйлдвэр нь сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах болон фермийн тоног төхөөрөмжөөр дэлхийд тэргүүлдэг Германы Гиа (GEA) компанитай хамтран ажилласан бөгөөд барилга угсралтын ажлыг үндэсний 26 компани, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг 5 орны 60 орчим мэргэжилтэн хийж гүйцэтгэсэн юм.
Аливаа технологийн инновацийг дагаж үйлдвэрлэлийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, хүний бүтээмж дээшилж байдаг. АПУ ХК-ийн шинэ сүүний үйлдвэр нь EHEDG буюу Европын холбооны сүү боловсруулах үйлдвэрийн стандартын дагуу баригдсан бөгөөд EHEDG нь Тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын стандарт (EN ISO 14159), Хүнсний үйлдвэрлэлийн стандарт (EN1672-2), Асептик хоолойн стандарт (DIN 11864), Зэвэрдэггүй ган холболтын стандарт (DIN 11865), Зэвэрдэггүй ган хоолойн стандарт(DIN 11866)-уудыг баримталдаг хүнсний үйлдвэрлэлийн шилдэг стандарт юм.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын сүлжээндээ нийт 1800 гаруй хүнийг ажлын байраар хангадаг АПУ ХК 46 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон шинэ сүүний үйлдвэртээ100 орчим хүнийнайдвартай, эрүүл, аюулгүй ажлын байрыг шинээр бий болголоо.
“АПУ” ХК бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллан, 2011 онд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000, Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO 14001 Олон Улсын Стандартуудыг авах болзлыг хангаж, олон улсын хэмжээнд хүлээн зөшөөрөгдсөн эрүүл аюулгүй хүнс үйлдвэрлэгч болж чадсан. Сүүний үйлдвэрийн лаборатори нь орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, шинжилгээний арга аргачлалыг нарийвчлал өндөртэйгээр гүйцэтгэх чадвар бүхий лаборатори учир хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажиллаж байна.
Сүүний үйлдвэр нь Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгуудаар сүү цуглуулах 12 цэг байршуулж, 340 орчим малчид фермерүүдээр өдөрт 60-80 тонншингэн сүүгхүлээн авч фермийн аж ахуйнуудтай байнгын хамтын ажиллагаа тогтоож, фермийн үнээний сүүг үйлдвэрлэлдээ ашиглаж эхлээд байна. Ийнхүү малчин өрхийн үнээний шинэхэн сүү тусгай зөөвөрлөгч машинаар сүүний үйлдвэрт хүргэгдэж, АПУ ХК-ийн Сайн, Маамуу, Цэвэр сүү гэсэн 21 нэр төрлийн бүтээгдхүүн болон үйлдвэрлэгдэж байна.
Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, зөөвөрлөлтийн горимыг нарийн сахих шаардлагатайбайдаг. АПУ ХК “Сайн”, “Маамуу” брэндүүдээ Швед улсын дэвшилтэт эколин савлагаанд үйлдвэрлэж байна. Уг савлагаа нь агаар үл нэвтрүүлэх чанар (Gas barrier), гэрэл үл нэвтрүүлэх чанар (Light barrier), үнэр үл нэвтрүүлэх чанар (Aroma barrier) бүхий дан байгалийн гаралтай түүхий эдээр хийгддэг бөгөөд шингэн хүнсний үйлдвэрлэлд байж болох хамгийн хөнгөн савлагаа юм. Аливаа сав баглааг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр болон байгальд үзүүлэх хор хөнөөлбага байлгахыг шаардах болсон өнөө цагт эколин ньтүүхий эд, эрчим хүчний хэмнэлттэйгээс гадна хог хаягдал бага гаргадгаараа хамгийн дэвшилтэт савлагаагаар шалгараад байгаа юм.
Тэмдэглэлт 90 жилийн ойгоо шинэхэн үйлдвэрийн нээлтээр угтаж буй АПУ компани бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төгөлдөржүүлж, компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж, ийнхүү шинэ сүүний үйлдвэрээ хүлээн авлаа.
МУ-ын ҮХАА сайд Ш.Түвдэндорж:
Монголчууд гадны орны сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлж чанартай хүнсийг эх орондоо, дотооддоо үйлдвэрлэж байгаа нь өөрсдөө хийж бүтээж үйлдвэрлэдэг болъё гэсэн засгийн газрын бодлого үйл ажиллагаатай нийцэж байгаагаас гадна салбарын цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна.
50 сая малтай Монгол Улс цэвэр сүүгээ өөрсдөө боловсруулж, ард иргэддээ хүргэх ийм үйлдвэрүүд улам олон болоосой гэж хэлмээр байна. Мөн малчдын ажил амьдралд маш том дэмжлэг болж байна.
“Хишигтэн Нүүдэлчин” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баттөгс:
АПУ компанийн сүүний үйлдвэр нээгдснээр фермерчдэд шинэ боломж нээгдэж байна. Манай “Хишигтэн Нүүдэлчин” фермер бол шингэн сүүгээ тогтмол нийлүүлж байна.
Үнийн хувьд тогтвортой, байнгын хамтын ажиллагааны гэрээтэй ажиллана гэдэг манай ажилд бол маш их дэм болж байгаа.
Дуучин С.Жавхлан:
Сүү сүүнийхээ дээд, Монгол газрынхаа ашиг шимийн цэврээр нь хэрэглэж байна гэдэг хэрэглэгч хүний хувьд надад маш таатай байгаа.
Мөн АПУ компанийнхан хотын хэт төвлөрлийг бууруулах, залуусыг мал аж ахуй руу уриалах ажил хийж байна.
Залуусыг малынхаа ашиг шимийг хүртэх хөдөлмөрт уриалж байгаа учраас тус компанитай миний бие хамтарч ажиллаж байна.
90 жилийн түүхтэй АПУ компани нь Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний ууган үйлдвэр. Бид энэ сүүний үйлдвэрийн төслийн судалгааны ажлыг 2011 оноос хийсэн.
Өнгөрсөн онд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж, харьцангуй богино буюу жил гаруйн хугацаанд дуусган үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Энэхүү төсөл маань Монгол Улсад үгүйлэгдэж байгаа сүү, сүүн бүтээгдэхүүний тээвэр ложистик, үйлдвэрлэгч, фермерүүд, малчдын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн цогц төсөл болж чадсан. Хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал хангасан, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн экэологийн цэвэр бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэж байна.