Жүжигчин Ли Ен Э зураг авалтаар Монголд иржээ

11ff82e7934c7f9cbig3155066132013-08-26-09-57[www.urlag.mn] “Дэ Жангум” киногоороо бидний танил болсон Солонгосын жүжигчин Ли Ен Э  өчигдөр оройн 22.30 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудалд буужээ.

Манай улсад ирэх болсон шалтгаан нь Солонгосын STS телевизийн сувгаас Азийн орнуудын уламжлал хоолны тухай цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийж байгаатай холбоотой аж. Энэхүү баримтат киногоор Монголчуудын маань уламжлалт хоол болох тойгны шөл, хавиргатай шөл, мах борцлох болон хурганы засаа гэх зэрэг хоолнуудыг хэрхэн хийдэг, ач холбогдол нь юу болох талаар харуулах гэнэ.

Тэрээр, Монголд байх хугацаандаа Рамада зочид буудалд байрлах юм байна.

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …