Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулж шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргалаа. Б.Содномдоржаад оноосон 25 жилийн 23 жилийг нь гянданд хорихоор болсон байна. Харин шүүгдэгч Т.Чимэгээд бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг захиалгаар, санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 24 жилийн хорих ялаар шийтгэлээ. Ц.Амгаланбаатарт давтан хүний амь нас хөнөөсөн, хэргийг нуун дарагдуулсан үндэслэлээр 25 жилийн хорих ял оноолоо.
Шүүх бүрэлдэхүүн прокуророос гаргасан яллах дүгнлэтийг хэвээр нь буюу Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15-аар яллажээ.
Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцов.
Г.Нараа