Монгол Улс ОХУ-аас 1.6 тэрбум ам.долларын зээл хүсээд татгалзсан хариу сонсчээ

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас 100 тэрбум рубль буюу 1.6 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл хүссэнийг Оросын тал хүлээж аваагүй тухай “Интерфакс” агентлаг өнгөрөгч мягмар гарагт мэдээлжээ.

Энэ сарын 13-нд болсон хоёр орны Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссийн XX хуралдааны үеэр дээрх зээлийн асуудал яригдсаныг тус хуралдааны тэмдэглэлээс эш татан мэдээлсэн байна.

Гэвч Монголын талд энэхүү зээлийг ямар зориулалтаар авч байгаа тухай, шаардлагатай санхүүгийн тооцоолол зэрэг мэдээлэл байхгүй байсан тул Оросууд хүсэлтийг хүлээж аваагүй гэжээ.

Үүнээс гадна Монголын тал Оросын төрийн өмчит ВТБ Банкнаас $200 саяын зээл хүссэн нь ОХУ-аас импортоор авдаг газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалтад зориулагдах тухай хурлын тэмдэглэлд дурдсан байна.

Санал болгох мэдээ

Мэдээллийн технологи, инженерчлэл, эдийн засаг болон судалгаа шинжилгээний чиглэлд чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллана

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Төв Хятадын Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн төлөөллийг хүлээн авч …