Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Муу хүмүүсийн далд явуулга, таагүй уулзалтууд хүнд үр дагавар авчирна. Гал түймэр болон муу хүмүүс, дайсантайгаа тулгарч тэдэнтэй маргаан тэмцэлд орж болзошгүй байна. Оройдоо зочид, найз нөхөд болон эцэг эхээ хүлээн авч магадгүй. Ахмад настай хүмүүс болон хамтран ажиллагсадтай зөрчилд орохгүйн тулд биеэ барьж эелдэг тайван байх нь юунаас ч эрхэм. Гэнэтийн төлөвлөгдөөгүй зарлагууд гэр бүлийн төсөвт хүндрэл учруулна.

ҮХЭР (4/20-5/20)

Эрч хүчтэй өдөр. Хүчин чармайлт гаргахын зэрэгцээ хэлээр бус биеийн хөдөлгөөний харилцаандаа анхаараарай. Таны зарчимч занд бусад хүмүүс татагдах бөгөөд та зорьсон бол хийдэг л хүн. Та санхүүгийн байдлаа хадгалж үлдэх үүднээс ширээгээ хуучин байранд нь аваачина. Харин зарим нэг эрсдэлтэй зүйл гарах ч хачин жигтэй зүйлс сэтгэл татах нь бий. Хамаатан садантайгаа маргалдаж өөрийгөө асуудалд унагахаас зайлсхийх хэрэгтэй.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Од эрхэс эрэгтэйчүүдийг биеийн хүчний ачаалал, олон нийтийн арга хэмжээнээс татгалзахыг зөвлөж байна. Оройдоо бие тавгүйтэж магадгүй. Архи дарс бүү хэтрүүлэн хэрэглэ. Махан хоол ба хурц амтлагчаас татгалз. Эмэгтэй хүмүүсийг сонирхолтой уулзалт хүлээж байна. Хайрын шинэ роман үүснэ эсвэл хуучин харьцаагаа сэргээнэ. Энэ байдал танд маш ихээр таалагдана.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)

Ажлын боломжоо шалга. Санхүүгийн асуудлаа шийдэж, өндөр орлого олох боломжтой. Харилцаа холбооны бүхий л хэлбэрт нээлттэй бай. Бусад хүнээр өөрийн санал бодлоо илэрхийлүүлэхээсээ илүү өөрөө өөрийгөө илэрхийл. Ажилдаа болон гэртээ эрүүл байх хэрэгтэй. Аль болох стрессээ бууруул. Ажилтай ээж нарт үр хүүхдүүддээ зориулах цаг тун бага байна.

АРСЛАН (7/23-8/22)

Хүч чадал сорьсон өдөр. Урьд нь хийж байгаагүй зүйлээ хийх нь ичмээр зүйл ч та өөрөө хийх хэрэгтэй ажил хэргээ дуусгахын тулд их том хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Мөн олон зочдыг урих талаар бодоод үзээрэй. Бас нийгмийн иймэрхүү үйл ажиллагаа танд сэтгэл татам, өр бусын хүмүүстэй уулзах боломж өгнө. Ажлын бус цагаараа яаран гэнэн юм хийхээр төлөвлөж байсан бол одоо тэрийгээ эхлүүлэхэд яг тохирсон цаг.

ОХИН (8/23-9/22)

Бүтээлч өдөр. Та өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй. Та эрүүл биш зуршлаа жагсаан бичээрэй. Хэрвээ та тамхи татаж ,архи уудаг бол хэтрүүлэхгүй дараагийн хэдэн өдөр тэднийгээ хязгаарлах хэрэгтэй, муу зуршил арилгадаг эмчилгээ сувилгаанд яван шинэ эрүүл амьдралын хэв зуршилтай болоорой. Гэртээ ганцаараа уйтгартай амьдардаг хүмүүс нохой эсвэл гэрийн тэжээвэр амьтад аваарай. Тэдгээр нь танд арай аюулгүй мэдрэмжийг төрүүлнэ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)

Пүрэв гарагийн энэ өдөр гэртээ өнж. Хий хоосон бодлоор толгойгоо дүүргэх хэрэггүй. Урлагийн салбарт хүч үзэх гэсэн хүсэл тань таныг энэ мэргэжлээр сурч хэрхэн уран бүтээлч байх аргад суралцахад хүргэнэ. Гэр зуурын аар саар ажлаас та өөрийн уран бүтээх авъяас чадвараа нээж олно. Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алх. Зүрх сэтгэлдээ амар амгалан, энх тайванг цогцлоо. Аливаа зүйлст сэтгэлээ зовоож өөрийгөө шаналгах хэрэггүй. Хайртай хүн чинь хайрлаж халамжилдаг шиг та дээшээ дүүлэн нисэх болно.

ХИЛЭНЦ (10/23-11/21)

Өнөөдөр хайр дурлалын асуудал бүтэлгүйтэх эсвэл хөндлөнгийн хүмүүстэй муудалцана. Энэ нь танд ашиггүйгээр эргэж болзошгүй. Энэ өдөр ямар ч тохиолдолд ид шид, илбээр оролдох хэрэггүй. Ингэснээр осолтой, муу хар хүнийг өөртөө татах болно. Өөртөө итгэлтэй бай. Бүх зүйл сайн сайхан болно.

НУМ (11/22-12/21)

Хөгжилтэй өдөр. Өнөөдөр маш сайхан өдөр болох болно. Энэ ордныхон нэлээд завгүй ажил ихтэй байх бололтой. Таны оюун ухаан сэргэг, бие махбодь хүчтэй байгаа тул өдөр тутмын ажил тань маш амархан санагдах болно. Тиймээс одоогийн хийж буй ажил тань танд сонирхолгүй санагдаж эхэлнэ. Гэхдээ та хэчнээн сонирхолгүй байсан ч өөрийн хийх ёстой зүйлээ хийж, ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна.

МАТАР (12/22-1/19)

Хязгаарлагдмал өдөр. Ёс суртахууны үүрэг хариуцлагад хавчигдсаны улмаас сэтгэл санаа тань тогтворгүйтэж эхэлнэ. Ямар ч зүйл хийхийг хүссэн бай түүнээ хойш тавиад хамгийн чухал ажлаа хий. Харин өдөр тийшээ ажил явдал арай цэгцрэх бололтой. Жаахан ч гэсэн чөлөөт цагаараа хувийн асуудлаа хөөцөлдөж амжуул. Шинэ компьютерт өөрийн сайн мэдэхгүй техникийн систем суулгах шаардалаг гарвал мэргэжлийн хүн рүү утасд. Нуруун дээрэх ачаанаасаа жаахан ч гэсэн сал.

ХУМХ (1/20-2/18)

Ихээхэн уур уцаартай болж магадгүй өдөр. Энэ өдөр мэдрэлийн систем нь эмзэг тогтворгүй хүмүүс онцгой анхааралтай байхыг зөвлөе. Бусдаас онцгойрч ялгарахыг хүсдэг хүмүүсийг эрүүл саруул ухаан гаргаж хэр хэмжээнээсээ хэтрэхгүй байхыг шаардаж байна. Хэрэв өнөөдөр аяллаар явахыг санал болговол бүү зөвшөөр аян замд таныг азгүйтэл осолтой адал явдал хүлээж байна.

ЗАГАС (2/19-3/20)

Өөрийгөө дахин олж авах, дотоод эрч хүчээ сэргээх өдөр. Ямар ч ажил хэрэгт туйлын анхаарал болгоомжтой хандахын зэрэгцээ шийдэмгий, эхэлснээ зориглон дуусгадаг байх хэрэгтэй. Өсөн нэмэгдэж буй амьдралын эрч хүч, идэвхтэй байдал таны хувийн, олон нийтийн, мэргэжлийн хөгжил цэцэглэлтэд ихээхэн дэмжлэг болно. Улмаар энэ нь таны нэр хүндэд туйлын таатай нөлөө үзүүлэх бололтой. Биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх, жирэмслэх, эмчилгээ сувилгаа хийлгэхэд тааламжтай байна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …