Найман цагаан мэнгэтэй, чөдөр одтой, цагаан бар өдөр

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 3. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 5. Ангараг гараг. Найман цагаан мэнгэтэй, чөдөр одтой, цагаан бар өдөр.

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага
: Нэр өнгө
Суудал:
Мод

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …