ОХУ-ын Лазо дүүргийн Георгиевка тосгонд Шинэ жилийн шөнө нэгэн эмгэнэлт явдал болжээ. Тус тосгоны 30 настай оршин суугч эрэгтэй Салют буудуулах аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсний улмаас буудуулсан салют тархинд нь тусаж газар дээрээ амь насаа алдсан байна.
Дэлбэрсэн салюутын хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн байсан бөгөөд ашиглах хугацаа нь дууссан байжээ.
Талийгаачийн цогцосыг шүүхийн шинжилгээнд явуулсан төдийгүй энэ хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд явж байгаа явж байгаа гэнэ.
Дашрамд хэлэхэд анай улсын хувьд холбогдох байгууллагаас гар дээрээс салют худалдахыг хориглосон нь зөв зүйтэй шийдвэр болжээ. Өнгөрөгч шинэ жилийн үеэр манай улсад салютаас болж бэртэж гэмтсэн хүн гараагүй байна.