Хонины ордныхон амжилттай хэлэлцээ хийх өдөр

ХОНЬ (3/21-4/19)

Амжилттай хэлэлцээ хийх өдөр. Сайн түншийн дэмжлэгийг олж авах ажилд онцгой анхаар. Эрч хүч, шургуу хөдөлмөр, тэсвэр тэвчээрээр амжилтад хүрэх өдөр. Таны энэ чадварыг харсан хамтрагчид чинь урамших болно.Өдрийн хоолондоо анхаарч өөрийгөө баярлуулахдаа анхаараад үзээрэй. Магадгүй санамсаргүй учрал ирэх оны амжилтыг дуудах магадлалтай.

ҮХЭР (4/20-5/20)

Туршилтын өдөр. Тулгарсан асуудлыг өөрийн мэддэг уламжлалт аргуудаараа туршлагадаа тулгуурлан хугацаа алдалгүй шийд. Зарим зүйл дээр шийдэмгий, өөрийнхөөрөө бай. Оройг тайван ганцаараа өнгөрөөхийг зөвлөж байна. Найз нөхөдөө гонсойлгохгүйн тулд биеэ барьж, өөрийнхөө байдлыг илэн далангуй хуваалц.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ажилын төлөө төрсөн өдөр. Дээрээ даргатай бол түүнтэй харьцах харьцаанаас таны байр суурь шалтгаална. Өгсөн үүрэг даалгаврыг нь цаг тухайд нь, чанартай сайн биелүүл. Түүний хүссэн үр дүнг гаргах бололцоо энэ үед танд байна. Таны гавьяа төдийгүй, алдаа чинь ч түүний нүдэнд ил байгаа. Та уран бутээлч бол бүтээл төрөх тохиромжтой цаг. Иймээс аар саар бүхнийг мартаад өөрийгөө уран бүтээлдээ зориулна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Санаа сэтгэгдэл соргог байх өдөр. Од эрхэс сайн, шинэ танилтай болохыг зааж байна. Энэ холбоогоо бат бэх байхад анхаараарай. Хэт бодолгүй өөрийгөө байгаагаараа илэрхийл. Бага зэрэг дэврүүн ч гэсэн таны төлөвлөгөөгөө танилцуул. Амьдрал баян, хүний сэтгэл бүүр баян гэдгийг та мэдэрнэ.

АРСЛАН (7/23-8/22)   

Эрч хүч буурч магадгүй. Бага зэрэг ядарсан байна. Халдварт өвчинд өртөж болзошгүй байна. Эрүүл мэндээ сайн хамгаал. Биеийн байдлаас болоод сэтгэл зүй эмзэг байх болно. Хэт бүү даар, чанартай хоол хэрэглэ. Спиртийн төрлийн ундаанаас хол байх өдөр. Ажлын ачаалалаа зөв тохируул. Ажиллах гэж амьдраагүй гэж дотроо бод. Зарим хорон санаатай хүмүүстэй зөргөлдөлгүй, зай барь.

ОХИН (8/23-9/22)

Зайлшгүй нөхцөлд орох өдөр. Танд тайван орчин хэрэгтэй байна. Тайван газар сууж, дүгнэлт хийгээрэй. Өөрийн биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөлаө хяна. Мэдээллийн технологын мэргэжилтэн, зохион бүтээгч, телевизийн ажилтнууд, хөгжүүлэлтийн мэргэжилтнүүд муу хүмүүсийн урхинд орох магадлалтай. Нөхцөл байдалд зөв үнэлгээ өгснөөр амжилт авч ирнэ.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс зүрхээ гамнах өдөр. Нухацтай бодож шийд гаргах өдөр. Хэт сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэх гэж оролдвол таны эрүүл мэнд л муудна. Шинэ танилуудтай болвол анх уулзаад хэт итгэж болохгүй өдөр. Оюутнууд шалгалтаа амжилттай өгөхийн тулд хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Инженер техникийн ажилтанууд багаж хэрэгсэлтэйгээ болгоомжтой харьц.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Уран бүтээлч хүмүүсд энэ өдөр тааламжтай. Онгод чинь таныг чиглүүлж та туурвин бүтээх үнэтэй зүйл олно. Эрэгтэйчүүдэд саар зүйл тохиолдох магадлалтай. Ганц биебол танд хайр гуниг авчирна. Сэтгэлээ чангалан барь. Та өөртөө итгэлтэй байж тайван байдлаа хадгал.

НУМ (11/22-12/21)

Гэр бүлдээ хайнга хандаж болохгүй өдөр. Гэрт хичнээн замбараагүй, тайван бус байсан ч та ухаалаг хүлээцтэй бас хүндэтгэлтэй бай. Ажил төрлийн хажуугаар гэр бүлдээ зайлшгүй цаг гаргах хэрэгтэй болжээ. Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад тохиромжтой өдөр биш. Хамтрагч нартайгаа нягт нямбай шаардлагатай үед үзэл бодлоо шийдвэртэй хамгаалж харьцах хэрэгтэй болно.

МАТАР (12/22-1/19)

Гол ажлаа барьж авч чадах өдөр. Хамгийн нэн шаардлага тустай ажлаа та барьж авна. Энэ нь танд ажлаа илүү үр дүнд хүргэх боломж олгоно. Спортоор хичээллэх зав гарга. Бассейнд сэлж, саунд орох зэргээр эрч хүч олж ав. Гэр бүлийнхэнтэйгээ үзвэр тоглолт үзэж цагийг сайхан өнгөрүүл. Ажлын ачааллаа тайлах хамгийн сайн арга бол энэ бөгөөд бас хэсэг зуур ердөө л мартаж чадах юм.

ХУМХ (1/20-2/18)

Эрхэлсэн ажилдаа төвлөрөх өдөр. Од эрхэсийн байрлал амжилттай ажил хэрэг, ашигтай арилжаа наймаа, санхүүгийн хэрэгцээт асуудлууд шийдвэрлэхэд эерэг байхыг зааж байна. Энэ өдөр зөвхөн маргаашаа гэхгүй бүтэн жилээ төлөвлөхөд зөв шийдвэр гарна. Замын хөдөлгөөнд болгоомжтой оролц. Хэт яарснаас осолд орж болзошгүй. Хол явах шаардлага гарвал хойшлуулбал сайн.

ЗАГАС (2/19-3/20)

Уянгын романтик сэтгэлгээ давамгайлах өдөр. Та хөөрсөндөө өөрийн авъяас чадвараа хэт дөвийлгөн магтана. Өнөөдөр та ажил хэрэгтээ голлон анхаарах нь юу л бол . Гэхдээ өөрийн чин сэтгэлээсээ хүсэж буй зүйлдээ цаг гаргах нь юу нь буруу гэж. Бид ингэх гэж л амьдардаг шүү дээ. Хэрэв та урлагийн хүн бол авъяас чадвараа уран бүтээлдээ бүрэн зориул.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …