“Монголын лектор төв”-ийн санаачлагаар “JCI Монгол Үндэсний байгууллага”, БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөр хамтран зохион байгуулж буй Монгол хүний оюуны чадварыг нээн хөгжүүлж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой “Оюуны олимп” үндэсний тэмцээн үргэлжилж байна.
Хорин сая төгрөгийн шагналын сан бүхий “Оюуны олимп” үндэсний тэмцээнийг таван үе шаттайгаар явуулж байгаа бөгөөд тэмцээний “АВАРГА”-ын оюун ухааныг үнэлж, автомашинаар шагнах юм.
Эхний шатнаас шалгарсан шилдэг 100 оролцогч энэ сарын 20-нд уулзаж, харилцааны ур чадварын сургалтад хамрагдсан өнөөдөр Халз ярилцлагад орлоо. Хоёрдугаар шатанд шалгарсан эдгээр 100 оролцогчоос Халз ярилцлагаас шалгаруулж, 50 оролцогчийг дараагийн шатанд үлдээх юм. Монголд анх удаа зохион байгуулж буй “Оюуны олимп”-ийн аварга ирэх бямба гаригт тодорно.