Анхны мэргэжлийн шатрын багш нар төгслөө

Монгол Улсын Боловсролын их сургууль /МУБИС/ анх удаа шатрын багш, дасгалжуулагчийг бэлтгэх нэг жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, анхны төгсөгчдөдөө багшлах эрхийн дипломыг гардууллаа. Энэ удаагийн хөтөлбөрт шатрын их мастер Т.Батчимэг тэргүүтэй 13 хүн хамрагдсан байна.

МУБИС-ийн Шатрын багш, дасгалжуулагчийн мэргэжлийн анхны төгсөгчдөд МШХ-ны удирдлагууд халуун баярыг хүргэж шатрын спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмэрээ оруулж, олон шавь нар нь эх орныхоо нэрийг дэлхийд цууриатуулж явахын ерөөлийг дэвшүүллээ.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …