Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангид офицер нь байлдагчаа дарамталж зүү залгиулсан ноцтой хэрэг гарсан талаар олон нийтэд мэдээлж байсан.
Торуулбал: Тухайн дугаар ангийн офицер нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат байлдагч Б-г байнга дарамталдаг байжээ.
Түүний энэ харгис дээрэлхүү зан авир хэрээс хэтэрч дөрвөн зүү залгиулсан бөгөөд Б-гийн биеийн байдал муудаж, улмаар Улаанбаатар хот дахь Цэргийн нэгдсэн эмнэлэгт хагалгаанд орох гэж байгаа гэнэ. Цэргээ дээрэлхэж балмад зан гаргасан түүнийг албаны шалгалтанд оруулж, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон ба эрүүгийн хэрэг үүсэх гэнэ.
Түүний энэ удаагийн харгис үйлдэл анхных нь биш гэдгийг тус дугаар ангийн цэргийн алба хаагчид ангийн захирагчдаа мэдэгджээ.
Ugluu.mn