Ядуу тарчиг амьдарлаас залхсан бяцхан үрс өөрсдөө амиа егүүтгэж байна

Мэргэжилтнүүдийн хувьд хүүхэд амиа хорлож буйн шалтгааныг янз бүрээр тайлбарладаг.

 Өөрийгөө боомилсон тохиолдлыг шинжилгээнд хамруулахад дийлэнх хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй гэсэн хариу гарч байгаа нь даанч эмгэнэлтэй.

 Манай улсын хэмжээнд өнгөрсөн онд 600  хүн амиа хорлосноос 50 гаруй нь бага насны хүүхэд байжээ. Хамгийн гол нь юмны учир мэдэхгүй жаахан хүүхдүүд ямар шалтгаанаар хорвоогоос уйдаж энэхүү амхамыг сонгож байгаа нь эцэг эхчүүдийг түгшээж байна.

Тэдний үзэж буйгаар амиа хорлох нь голдуу нийгмийн бухимдал, ядуурал, амьжиргааны түвшинтэй шууд холбоотой гэсэн албан ёсны тоо судалгаа байдаг аж.  Өнгөрсөн онд амьдралаасаа уйдсан бяцхан жаалууд голдуу эцэг, эхдээ тунирхсан охид, хөвгүүд, найз охиндоо хаягдсан, мөн баян айлын эрх танхил хүүхдүүд, хойд эцгийн дарамт шахалт гээд маш олон тодорхойгүй зүйлээс болж өөрийн амийг егүүтгэсэн хэргүүд олноор гарсан байна.

Дунд сургуулийн  11 настай хүү ээждээ ийнхүү гэрээслэл бичээд амиа хорлосон байжээ. Ээжээ би амьдралаас уйдаж байна. Ядуу амьдралаар амьдарч байгаадаа найз нараасаа ичиж байна гэсэн утгатай захидал эцэг, эхдээ бичээд өнгөрсөн байна.

Мөн 13 настай охин өөрөөсөө 2 насаар ах хөвгүүнд дурлаж түүндээ хаягдсаны улмаас 9 давхраас үсэрч амиа хорложээ. Амиа хорлосон охин айлын ганц хүүхэд байсан бөгөөд боломжийн айл байжээ. Эцэг эх нь түүнийг ийм үйлдэл хийсний дараа маш их сэтгэл санаагаар унасан юмamia_horloh-middle.
-Сүүлийн үед эдийн засаг, нийгмийн байдлаас болж бага насны хүүхдүүдийн ихэнхийх нь амиа хорлох шалтгаан нь өссөн орчин нөхцөлөөс болсон гэж гарчээ. Энэхүү сэтгэл зүйн өөрчлөлт нь сэтгэл гутралаас үүсэж байгаа бөгөөд энэ төрлийн өвчлөл нь өнөөдрийн нийгэмд маш их болсон байна. Сэтгэл гутрал стресс, түгшүүрийг хэвийн хүлээж аваагүйгээс энгийн нөхцөл байдалд гэнэт сэтгэл гутарч, өөрийгөө азгүйд тооцох, санаагаар унах зэрэг сэтгэл гутралын өвчлөлийн байдалд орох зэргээр хүндэрдэг. Зүгээр л хэвийн байгаа үедээ сэтгэл нь гутраад гэнэтийн огцом шийдвэр гаргана гэсэн үг. Ер нь амиа хорлолт гэдэг бол сэтгэл гутрал дээд цэгтээ хүрсний улмаас өөрийгөө хянах чадваргүй болсныг харуулж байгаа алхам аж.
Харин чинээлэг айлын эрх танхил хүүхдүүд аав ээжийнхээ хайр халамжаар дутсанаас амиа хорлох болсныг мэргэжилтнүүд онцолж буй юм. Тэдний гэр бүлийн хүмүүжил, хүүхэдтэй харилцах харилцаа энд чухлаар тавигдаж байна. Хүүхдийг хэт гэрийн хорионд байлгах, үзэл санааг нь боогдуулах, гэр бүлийн дарамтад оруулах нь сэтгэл санааны гутралд хүргэдэг аж. Судлаачдын материалаас үзэхэд хөрөнгөтэй айлын хүүхдүүд л гэхэд өдөр тутмын ажилгүй, сурах хүсэл эрмэлзэлгүй гээд бодож санах зүйлгүй учраас этгээд гаж зүйл хүсэх, амьдралаас уйдахад хүргэдэг байна. Үүнээсээ болж, хар тамхи татах, мансуурах, архи дарс ихээр хэрэглэх гэх зэрэг гаж зуршилд автах нь их байдаг ажээ. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хүүхдэд мөнгөнөөс илүү хайр халамж гэр бүлийн анхаарал хэрэгтэй байдаг гэнэ.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …