160 мянган гишүүний сонголтоор Ардчилсан намын дарга “тодорно”

Ардчилсан намын даргын сунгаа орон нутагт үргэлжилж байгаа. Ийнхүү ажлын хүрээнд орон нутагт суугаа намын гишүүд нь ихээхэн баярлан хүлээн авч байгаа. Учир нь УИХ-ын сонгуулийн ялагдлын ард намын даргыг сонгох нь хамгийн чухал сонголтуудын нэг бөгөөд үүнийг газар дээр нь иргэдтэй уулзаж шийдвэрлэж байгаад ард түмэн бахархалтайгаар хүлээн авч байгаа юм. Намын даргад нэр дэвшиж байгаа Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар нь Монголын 160 000 иргэний сонголтоор томилогдох юм.

Маш их иргэдийн итгэл үнэмшил, хамгийн шударга тогтолцоо, орон даяархи ажиллагаан дээр ийнхүү Ардчилсан нам даргатай болох юм. Одоогийн байдлаар нэр дэвшигчид орон нутагт ажиллаж байгаа бөгөөд Ардчилсан намын гишүүн бүрт өөрийн дуу хоолойг хүргэх ажлыг өрнүүлэн ажиллаж байгаа нь энэ. Нэгдүгээр сарын 29 өдөр Ардчилсан намын даргаар хэн сонгогдох нь Ардчилсан намын нийт 160 000 гаруй иргэдийн сонголтоор шийдэгдэх юм.

Б.Саран

Санал болгох мэдээ

“Плэйтайм” наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар  “Амьд хөгжмийн наадам” ТББ  хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг  долоодугаар сарын 4-өөс …