Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Эрч хүчтэй өдөр. Томоохон ажил эхлэхийн өмнө бага зэргийн шашны үйл хэрэг танд тустай. Олон нийтийн ажилд оролцож эрх мэдэл, нэр хүндээ дээшлүүлэх боломжтой бөгөөд иймэрхүү арга хэмжээ танд их энерги бэлэглэнэ. Эрхэлдэг ажил төрлөөрөө хүмүүстэй харилцаа санал солилцож, шинэ хэлхээ холбоо тогтоохыг чармайж ажиллавал үр дүн гарна.

ҮХЭР (4/20-5/20)

Олон янзын хумүүстэй уулзалт яриа хийх болно. Нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалтандаа онцгой ач холбогдол өг. Энэ уулзалтаас цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна. Олон уулзалт байвал аль болох хойшлуулахгүй шийдвэрлээрэй. Танд тавих арилжаа наймааны саналыг хүлээн ав. Хэзээ нэг цагт ашиг авчирна. Ойр дотны найзуудтайгаа үдийн хоол идэж, хэрэгтэй зөвлөгөөг авна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ухаан шаардсан, урвуу өдөр. Гол нь өөдрөг бай. Ажил дээр төвөгтэй байдал үүсч болзошгүй. Та чармайлт сайтай ажлаа нягт нямбай биелүүлсэн ч хөндлөнгийн саад гарч ирнэ. Удирдлагаас тэднийг даалгавраар үймүүлүүлж буй тул ухаалаг гэдэгээ нотол, хариу цохилтоор алмайруул. Гол нь тайван байж, байр сууриа хатуу хамгаал. Бусдаар ухаангүй мэт бүү удирдуул.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Та энэ өдөр юманд битгий яараарай. Ямар нэгэн зүйл таны сонирхлыг татаж, та түүгээр оролдохдоо хянамгай бай. Бие чинь таагүй байгаагаас болж сэтгэл санаа тавгүйтнэ. Өнгөрсөө их дурсах хэрэггүй. Хэрвээ ингэж чадвал шинэ долоо хоногийн эхлэл хөгжилтэй баяртай байх болно.

АРСЛАН (7/23-8/22)   

Шинэ долоо хоног эхэлж байхад та хангалттай амарч чадаагүй байна. Иймд эрүүл мэндээ хамгаалж, сайн амрах хэрэгтэй. Тамхи их татсан эсвэл тамхины утаатай өрөөнд байсан бол эрүүл мэндэд нөлөөлнө. Толгойн өвчин, нойргүйдлээс болж бүх бие буларсан мэт байна. Хүчээ хуримтлуулахын тулд бага зэрэг амар. Цаг агаар таагүй байвал зохицуулж хувцаслаарай. Төсөл дээр ажилдаг бол төлөвлөгөө бодит байдал хоёр зөрчилдөж, таныг туйлдуулна.

ОХИН (8/23-9/22)

Алдагдалд орох өдөр. Болгоомжгүй байдлаасаа болж таагүй уйл явдалд орооцолдох магадлал байна. Хэт бодлогширч анхаарлаа сарниулж болохгүй. Олон хүн цугласан газар болгоомж сэрэмжтэй бай. Цүнх түрийвч бичиг баримтаа хямгад. Орой үдшийн цагаар ганцаараа гадуур бүү яв.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хүнд сурталтай тэмцэхэд хэцүү байна. Зарим албан тушаалтнуудын зүгээс танд дарамт үзүүлнэ. Өөрийнхөөрөө байж, хамгаалах зүйл дээрээ дуугарахгүй сул дорой байвал таны нэр хүнд унана. Санаа нэгтэй ивээн тэтгэгчтэй байвал амжилтад хүрэхэд амархан. Даарснаас болж өвчин тусах талтай. Хүүхдүүдийн хүмүүжил мэт санагдаж тэдэнтэй учраа ололцоход төвөгтэй байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хуучин харилцаа сэргээхэд таатай өдөр. Ажлын саналуудаас сонголт хий. Хуучин танил, эелдэг байдлаас дүгнэлт хий. Ажил хэргээ шуурхайлж, гэнэтийн учралд бэлэн бай. Өглөөгүүр санаа бодол тогтворгүй байна. Бусдыг сонсох, урамшуулах, хүлээцтэй байдлыг гарга.

НУМ (11/22-12/21)

Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайн талруугаа эргэнэ. Та ажил хэргээ эхлүүлэх боломж гарна. Та ажил хэргээ амжилтанд хүргэхийн тулд цаг заваа ч мөнгөө ч бүү хайрла. Гэр бүлийнхээ хүмүүст сэтгэл зовнил, айдсаа бүү мэдэгд. Та өөртөө хамтран ажилладаг хүмүүсээ сэтгэл санаагаар дэмжин тэтгэж, ирээдүйд нь итгэл гэрэлтүүл.

МАТАР (12/22-1/19)

Ажил дээр гэнэтийн шийдвэр гарах өдөр. Ажил хэргээ ердийн байдлаас ер бусын огцом өөрчлөлт рүү хэсэг зуур шилжинэ. Та үүнд бэлэн, тайван хүлээж ав. Танд хуулийн мэдлэг, зөвлөгөө хэрэг болно. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг үг муу санаатай хүнд тусал гэсэн биш болохыг та санаарай. Оройг хайрттайгаа зугаацал цэнгэлтэй өнгөрөө. Хайртыгаа баярлуулж, гайхшруулах зүйл сэтгэ.

ХУМХ (1/20-2/18)

Хэдийгээр шинэ ажил эхлэхийг хүсч байвч өөрийн боломж, хөрөнгөдөө шүүмжлэл, дүгнэлт хийхэд зохимжгой үе. Иймээс хөрөнгө оруулалт хай. Таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэх шинэ танил ирнэ. Ухаалаг хүмүүстэй танилцах боломжыг бүү алд. Гэхдээ түүнээс ямар нөлөө авах нь зөвхөн танаас хамаарна. Өөрийн хүч, боломжиндоо хамгийн их итгэ. Зөн билэг, од эрхэсийн дэмжлэг авах өдөр.

ЗАГАС (2/19-3/20)

Биеэ сайн хянах өдөр. Хувийн төлөвлөгөө, мөрөөдөлдөө хэт автан, эхэлсэн ажлаа ирээдүйгүй хэмээн тооцно. Та тэвчээргүй бол тулгарсан асуудлыг хэтрүүлэх хандлагатай байна. Хэрвээ та цагаа олж өөртөө хяналт тавьбал буруу шийдвэр гаргахаас сэргийлж, муу хүмүүсийн нөлөөг мэдэрч чадна.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …