Казиногийн тухай хуулийн Ажлын хэсгийг байгуулжээ

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Өмнөх парламентын үед Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд завсарласан юм. Хуулийн төсөлд Монгол Улсын иргэн казинод тоглохгүй, харин гадаадын 21-ээс дээш насны иргэд үйлчлүүлэхээр тусгажээ. Казино байгуулахаар тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай авахад 35 тэрбум төгрөг төлөх аж.

Казиног хоёр байршилд байгуулна гэж хуулийн төсөлд заасан байна. Тухайлбал, Замын-Үүдийн чөлөөт бүсэд нэгийг нь байгуулах санал явж байгаа аж. Казино байгуулагдсанаар аялал жуучлал нэг сая жуулчнаар, төсвийн орлогыг 74 тэрбумаас 130 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж урьдчилан тооцжээ. Эрх баригчид Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг батлахдаа казино байгуулах асуудлыг дахин хөндсөн билээ. Тиймээс өмнөх парламентын хэлэлцэхийг дэмжсэн Казиногийн тухай хуульд Ажлын хэсэг байгуулсан нь энэ юм. Ажлын хэсгийг Л.Энхболд гишүүн ахалж Н.Учрал нарын гишүүд ажлын хэсэгт багтжээ.

Ажлын хэсэг уг хуулийн төслийн талаар АН-ын бүлгийн гишүүдээс саналыг нь сонсох юм байна.

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …