Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Сэтгэлийн хат шалгах өдөр. Тэвчээргүй зангаасаа болж ажлаа дуусгаж чадахгүй болох вий. Түргэн зангаа барьж, дотны хүмүүс рүүгээ нэрэлхэлгүй утсаар ярьж, ухаантай туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг сонс. Нэр хүндээ хэт бодон, түрэмгий зан гаргалгүй дипломат арга, эв зүйгээр ажлаа ямар ч байсан дуусгахыг хичээ.

ҮХЭР (4/20-5/20)

Бүх ажлаа дуусгаж цэг тавих өдөр. Зарим дутуу ажлаа ирээдүй муутай бол шууд орхи. Холын түншүүдтэйгээ холбоо тогтоож хуучин асуудлуудаа нэг мөсөн шийдвэрлэж, шинэ ажлаа эхлэхэд бэлтгэ. Ажил хэрэгтээ бүтээлчээр ханддаг, сэтгэл санаа өөдрөг бол хэзээ нэгэн цагт танд амжилт ирнэ. Та бол хоосон мөрөөдөгч биш.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Тааламжтай өдөр. Сэтгэл санааны хямралд орохгүйн тулд завгүй байж, олон хүмүүстэй танилцаж өөрийгөө нээ. Ирээдүйд хамтрах сайн хүмүүстэй учирна. Энэ өдөр таны чин хүсэл орчин тойрныхноо баярлуулах байна. Гэхдээ хэт жүжиглэх хэрэггүй. Орцыг нь тааруулж хошигноорой.Хувийн ажил эрхэлж буй хүмүүс танилын харилцаагаа өргөтгөхөд анхаар. Үдээс хойш та дур булаам байдлаараа бусдыг гайхашруулах болно.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Үзэл хандлагаа сорих өдөр. Орой уулзсан уулзалтаас та өөрийнхөө үзэл хандлагад эргэлзэх сэтгэл төрнө.Та зарим талаар амьдралыг бүрэн таньж мэдээгүй байгаа бол буруу суртал ухуулгад автах аюул тулгарч байна. Хэн нэг уран донгодогчын илтгэл таныг автуулна. Ертөнцийг үзэх үзлээ өргөжүүлэхэд чиглэсэн дорвитой бүтээл олж унш. Танин мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүл. Өөрийн итгэдэг боловсролтой хүмүүстэй ярилц.

АРСЛАН (7/23-8/22)   

Зөн билэг, далд совин тод өдөр. Улс төрийн эсвэл ажил хэргийн амжилтанд хамаарах хүчин зүйлүүдэд мэдрэх мэдрэмж, зөн билэгтэй илүү итгэ. Амаараа ярихаас хэтрэхгүй хүмүүс таарна. Үнэн сэтгэлээсээ таныг дэмжих ч нүдэнд чинь харагдахгүй үнэнч хүмүүс байна. Өнөөдөр өөрийн хурц ухаан, зөн билгээрээ зарим хүмүүсийг үлдэн хөө, зарим хүмүүст хязгааргүй боломж олго. Ашиг хонжооноос өөр зүйл боддоггүй өөдгүй хүмүүсийг дахин уучлах хэрэггүй.

ОХИН (8/23-9/22)

Удирдлагатайгаа харилцах харьцаа чухал өдөр. Цаг их зарцуулсан дуусаагүй ажлынхаа талаар нуугдалгүй мэдээлэл өг. Өөрийгөө зөв өнцгөөс өмөөр. Үүнээс нэр хүнд, санхүүгийн байдал тань хамаарна. Хамтрагч нарынхаа хүнд сурталтай тэмцэхэд хэцүү байгааг удирдлагадаа үйлдлээр мэдэгд. Гэвч тэдний зүгээс тавьсан элдэв жүжиг таны ажилд саад болох нь тодорхой. Зарим энгийн ажилтныг өөрийнхөө талд оруул. Мэдээлэл ямар чухал болохыг анхаар.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Уран бүтээлч хүмүүс амжилттай өдөр. Таны бүтээл олны анхааралд байна. Мөн олон хоног бодсон уран бүтээлийн санаагаа бодит болгон буулгаэ эхэлнэ. Та шинэ санаа нэвтрүүлэлтийн хэлтэст ажилдаг бол тушаал дэвших магадлал өндөртэй байна. Та санасандаа хүрэхийн тулд энэ өдөр шургуу байна. Энэ сайн чанараа өнөөдөр бүрэн ашиглана. Бодол санаагаа нэг зүгт сайн төвлөрүүл. Олон ажил зэрэг барьж авахад таагүй хандлагатай.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Төдий л олон байдаггүй эрч хүчгүй өдөр. Бүх хийх гэсэн зүйл тань тааламжгүй санагдаж, болж буй жижиг ч гэлтгүй үйл явдал бүгд танд төвөгтэй байна. Өдрийн хоёр дахь хагас таагүй байна. Эрэгтэйчүүд хайр дурлалын хуучин эзэнтэй учирна. Хэн нэг хүний таатай саналыг залхуурч хойшлуулах хэрэггүй. Учир нь дараа нь ашигтай ажиллаж чадаагүйдээ харамсах болно.

НУМ (11/22-12/21)

Өөрийн зөн билэг, мэдрэмжиндээ итгэх өдөр. Уран бүтээлчдэд амжилт гаргахыг од, эрхэс амлаж байна. Та чөлөөт сэтгэлгээтэй бол өөрийнхөө бүтээлд амьдралыг үзэх үзлээ зөн мэдрэмжиндээ захирагдан хэнээс ч хараат биш илэрхийлж чадвал амжилт олох өдөр. Харин ердийн ажил төрөл, гэр бүлийн харьцаандаа үүнийгээ хутгавал зөрчил үүснэ. Иймд өөрийгөө аль болох тусгаарла.

МАТАР (12/22-1/19)

Та хүлээцтэй, ухаалаг байх тул амжилт ойрхон байна. Ашигтай гэрээ хэлэлцээр, харилцаа холбоог бүтээнэ. Өөрийн эрх ашгийг тууштай хамгаал. Удирдлагадаа бодит үнэний зарим хэсгийг нэг бүрчлэн тайлбарлах хэрэггүй. Тэднийг залхаана. Эцсийн үр дүнд анхаарч золиос гаргахад бэлэн бай. Эерэг энергийг юу руу чиглүүлэхийг та сайн бодож үзээрэй.

ХУМХ (1/20-2/18)

Ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа тааламжгүй өдөр. Аливаа алдаа нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой асуудалд онцгой анхааралтай байхыг анхааруулж байна. Холын хамаатнууд тань айлчлан ирж магадгүй. Гэр бүлдээ цаг гарга.

ЗАГАС (2/19-3/20)

Эрч хүч буурах өдөр. Хэдийгээр та эсрэг хүйсийн хүнээ хүсэмжлэх ч бие тань санаагаар тань болохгүй байна. Мөн өвчин эсэргүүцэх чадвар муудна. Муу энергитэй үед түрэмгийлэл гаргах нь зайлшгүй сүйрэлд хүргэнэ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …