Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн эрдэмтэн багш, оюутнууд мэдэгдэл гаргав

 Албан тушаалын “наймаа” хэрээс хэтэрч сүүлийн үед хамгийн нэр хүндтэй, амжилттай яваа сургууль болох Анагаахын Шинжлэх Ухааны сургуулийн удирдлагуудад “хүрч” эхэллээ. Харин үүнийг нь багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуус, эрдэмтэн, докторууд, үе үеийн төгсөгчид нь эсэргүүцэн мэдэгдэл гаргасан байна.  Энэхүү мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргье

Мэдэгдэл

АШУҮИС-ийн эрдэмтэн профессор багш нар, оюутан залуус, ажилтан ажиллагсад, төгсөгчид бид энэхүү мэдэгдлийг албан тушаалын төлөө улайран зүтгэгч, увайгүй нөхдүүдэд хандан гаргаж байна.

Өнөөдөр АШУҮИС-ийн Захирлыг улс төрийн шалтгаанаар ажлаа өгөхийг шаардсан тухай сонслоо.

Манай хамт олон төр засгаа хүндлэх үүднээс Монгол улсын Эрүүл мэндийн салбарын тэргүүлэх их сургуулийг 2013 оны наймдугаар сараас хойш чадварлаг удирдан, үсрэнгүй хөгжилд хүргэсэн захирлынхаа хөдөлмөр зүтгэл, хийсэн бүтээснийг нь төрийн гурван өндөрлөг болон холбогдох байгууллагад учирлан тайлбарласан бичгийг удаа дараа хүргүүлсэн билээ.

Гэвч үүнийг үл ойшоон албан тушаал горилогч, эх орноо гэсэн сэтгэлгүй нөхдүүд, тухайлбал, сургалт эрдмийн ажлын туршлагагүй, урд хашиж байсан ажил үүргээ амжилттай биелүүлж чадаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй нөхдүүдийг МАНАЙ ХАМТ ОЛОН ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭДГИЙГ ЭРС МЭДЭГДЭЖ БАЙНА.

Монголын ард түмэн Монгол ардын намыг сонгосон. Бид ч бас сонгосон. БСШУС-ын сайд ноён Ж.Батсуурь Монгол ардын намын Удирдах зөвлөлийн нэрийг барин улс төрийн бохир шийдвэр гаргахаар улайран зүтгэж байна.

Даргын цүнх барьж албан тушаал горилогчдод манай их сургуулийн үүд хаалга хаалттай, сургалт эрдэм шинжилгээний академик байгууллагад гишгэх газар байхгүй болно.

Их сургуулиа улс төрийн бохир савраас аварцгаая залуусаа!

Эрүүл монгол хүн байж эх орон маань хөгжих учиртай.

Их сургуулийг сэтгэлтэй, эрдэмтэй хүмүүс удирдах учиртай.

Эх орон, ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлтэй бүхэн энэ мэдэгдлийг цааш нь түгээж бидэнтэй нэгдээрэй.

АШУҮИС-ийн хамт олон

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …