Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс ажлаа тайлагналаа

Дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2017 оны 01 сарын 16-ны өдөр Соёлын ордонд иргэд, олон нийтэд бүтэн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Цагдаагийн хэлтсийн тайлан, мэдээллийн өдөрлөгт дүүргийн ГХУСЗЗ-ийн дарга, ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Буянтөр, УБХЦГ-ын Хулгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч П.Очбадрах,Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын орлогч прокурор, хуульцаазын итгэмжит зөвлөх Б.Ууганбаатар, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр нар оролцлоо.

 

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэд та бүхний оролцоо маш чухал юм. Хөршийн хяналт, Иргэдийн хяналтыг тогтворжуулан дүүргийнхээ Цагдаагийн хэлтэстэй та бүхнийг хамтран ажиллаж, хэрэг зөрчилгүй дүүрэг болоход хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Энэ үеэр иргэдээс гэмт хэрэг зөрчилд тавих иргэдийн хяналт оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа авахын зэрэгцээ санал шүүмжлэлийг хүлээн авч, дор бүрт нь хариултыг өгч ажиллалаа. Мөн өнгөрсөн онд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай ажилласан иргэн Д.Загдсүрэн, Д.Оюун, Ц.Баатар нарыг “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Даргын жуух бичиг”-ээршагнаж урамшууллаа.

Тайлан мэдээллийн өдөрлөгийн төгсгөлд Цагдаагийн хэлтсийн хамт олны зүгээс бэлдсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхуулахаас гадна “Цагдаагийн албан хаагчийн стандарт”-ын талаар мэдээлэл өгсөн юм.

 

 

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …