Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддагФутзалны “Үндэсний цом-2017” тэмцээн анх удаа Дархан-Уул аймагт энэ сарын 16-ний өдрөөс эхэлсэн. /2017.1.17/ Спортын ордонд тус тэмцээний нээлт боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн засаг дарга С.Насанбат, Аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат, ТЗУХ-ын дарга П.Баярсайхан, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчА.Ганбаатар, Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Дархан-Уул аймгийн Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга С.Жаргалсайхан болон баг тамирчид оролцсон юм.
Монголын хөл бөмбөгийн холбооноос томилогдсон комисс удирдан энэ сарын 16-23-ний өдрүүдэд манай аймагт уг тэмцээнийг зохион явуулж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Монголын хөл бөмбөгийн холбооны Футзалны “Үндэсний цом 2017” тэмцээнд 18-н аймгийн 300 гаруй баг тамирчид оролцож холимог системээр аваргаа тодруулах ажээ.