Удахгүй болох хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан олон нийтийн болон төр засгийн анхаарлыг хүүхдийн хөдөлмөр, түүний тэвчишгүй хэлбэрүүдийн асуудалд хандуулахад чиглэсэн “Өнгө ба хар цагаан-3” дүрслэх урлагын үзэсгэлэнгийн уралдаан зарлагдаад буй юм. Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүх төрлүүдээр бүтээгдсэн бүтээл болон гэрэл зургийн бүтээлүүд оролцох ба дээрх уран бүтээлийн төрлүүдэд уран бүтээл туурьвдаг мэргэжлийн уран бүтээлчид чөлөөтөй оролцох боломжтой юм. Үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейг “НогоонМорь” арт галерейд ирэх сарын 10-14 хооронд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд оролцох дүрслэх урлагийн бүтээлүүдийг тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 7 -ний 18 цаг хүртэл Урчуудын эвлэлийн хорооны байранд хүлээн авах аж.
“Өнгө ба Харцагаан” дүрслэх урлаг, гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн нь анх 2009 онд зохион байгуулагдсан ба энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм байна.
Өмнөх хоёр үзэсгэлэнд / 2009, 2011 онд / нийт 100 гаруй уран бүтээлчийн 250 гаруй уран бүтээл ирсэн ба тэдгээр нь өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн бодит байдал, хүнд нөхцөлийг олон нийтэд харуулах мэдээллийн эхсурваж, баримт болсоор байна.
Үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал
Дүрслэх урлаг
1-р байр 1 – Өргөмжилөл /500.000 төгрөг/
2-р байр 1 – Өргөмжилөл /300.000 төгрөг/
Тусгай байр 2 – Өргөмжилөл /100.000 төгрөг/
Гэрэл зураг
1-р байр 1 – Өргөмжилөл /500.000 төгрөг/
2-р байр 1 – Өргөмжилөл /300.000 төгрөг/