Манай улс дэлхийд ажлын байран дахь сургалт, дадлага хамгийн муу гэсэн үнэлгээ авчээ

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас жил бүрийн нэгдүгээр сард дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гаргадаг. Тус танилцуулгаас харахад манай улс 2016 оны байдлаар дэлхийн 138 орноос 102 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Харин 2015 онд Өмнөх жилийн хувьд 140 улс орноос 104 дүгээрт жагсаж байсан нь энэ жилийнхтэй харьцуулашгүй адилхан үзүүлэлт юм. Шалгаруулалтыг долоон үзүүлэлтээр гаргасан бөгөөд үзүүлэлт тус бүрээр Монгол улсын эзэлсэн байрыг үзүүлбэл:

  • Ажлын байран дахь сургалт, дадлагаар 112 дугаарт /Тус үзүүлэлтийг Швейцарь улс тэргүүлсэн/
  • Сүүлийн үеийн технологийн нэвтрэлтээр 96 дугаарт /Тус үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн/
  • Төрийн байгууллагын чадавхиар 91 дүгээрт /Тус үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн/
  • Боловсролын чанараар 79 дүгээрт /Тус үзүүлэлтийг Сингапур улс тэргүүлсэн//Тус үзүүлэлтийг Финланд улс тэргүүлсэн/
  • Эрх баригчдын бодлого, шийдвэрийн ил тод байдлаар 72 дугаарт /Тус үзүүлэлтийг Сингапур улс дэлхийд тэргүүлсэн/
  • Инновацийн чадавхиар 57 дугаар байрт орсон нь хамгийн сайн үзүүлэлт болсон байна. /Тус үзүүлэлтийг Швейцарь улс дэлхийд тэргүүлсэн/
  • Хөдөлмөр эрхлэлтэд эмэгтэйчүүдийн оролцоогоор 57 дугаарт орсон нь бас нэг сайн үзүүлэлт. /Тус үзүүлэлтийг Мозамбик улс дэлхийд тэргүүлсэн/

Эх сурвалж: WEFORUM, Bank of America

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …