МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг хэлэлцсэнгүй

64o83u2n8vc9pem4hek897jmlp “Дайны эрсдлийн сан”-г бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч хойшилжээ.

Шүүх хурал хойшлох болсон шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд шүүх хурал дахин хэзээ болох нь ч тодорхойгүй байгаа юм.

Анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм. Гэвч тэд анхан шатны шүүхээс гаргасан эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй давж заалдсан билээ.

Л.Бадрах  ugluu.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …