Чимгээ эмчийн зөвлөгөө: Угаарын хийн хордлогын шинж, эмчилгээ

Угаарын хийн хордлого нь нүүрсний дутуу шаталтаас үүсдэг бөгөөд, үүссэн нүүрстөрөгчийн исэл нь биед хурдан шимэгдэж, цусанд орсноор гемоглобины төмөртэй нэгдэж, эдийн хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадваргүй карбоксигемоглобин болж хувирна.

Нүүрстөрөгчийн ислээр хордоход организмын исэлдэх процесст чухал үүрэгтэй оксигемоглобиноос хүчилтөрөгчийг түргэн хугацаанд бие махбодоос гаргаснаас хүчилтөрөгчийн дутлын шинж бие махбодод илэрнэ.
Карбоксигемоглобины үүсэлт нь агаар дахь нүүрстөрөгчийн ислийн концентраци болон хир удаан угаарын хийгээр амьсгалснаас шалтгаална. Нүүрстөрөгчийн ислийн 99 хувь нь хувиралгүйгээр амьсгалын замаар биеэс ялгарна. Зөвхөн 1 хувь нь бие махбодод нүүрсний хүчил болтлоо исэлдэнэ.
Хөнгөн хэлбэрийн хордлогын үед илрэх шинж тэмдэг:
– Толгой эргэх, өвдөх
– Дотор муухайрах
– Бөөлжих, огиудас хүрэх
– Чих шуугих
– Нүднээс нулимс гоожих
– Ханиалгах, найтаах
– Цээжээр өвдөх
– Чамархайн судас лугших
– Амьсгал түргэсэх зэрэг шинж тэмдэг илэрвэл дараах арга хэмжээнүүдийг авна.
Үүнд:
– Угаартай орчноос гаргах
– Усанд оруулах
– Халуун бүлээн юм уулгах
– Хамар ам залгиурын салстыг соруулж, цэвэрлэх
– Дулаан байлгах
– Толгойд хүйтэн жин тавих
– Эдийн хүчилшилтэй тэмцэх зорилгоор 1-2%-ийн содын уусмал, аскорбины хүчил 2-3%-ийн 5- 15мл-ээр уулгах гэх мэт.
Хүнд хэлбэрийн хордлогын шинжүүд:
– Хүүхэн хараа өргөсөх
– Таталт өгөх
– Чих дүлийрэх
– Хий юм сонсогдох
– Унтаарах
– Өтгөн шингэн мэдээгүй гарах
– Халуун буурах
– Амьсгалд өөрчлөлт орох
-Биеэр цусархаг болон цэврүүт тууралтууд гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай. 

Чимгээ эмч

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …