Өнөөдрийн өрнийн зурхай

ХОНЬ (3/21-4/19)

Найрсаг боловч анхааралтай байх өдөр. Хайрттайгаа гүнзгий итгэлцэл, бат бөх харьцааг үүсгэнэ. Хүнд хэцүү нөхцөлд таны хань л түшиг тулгуур болох болно. Гэхдээ гэр бүлийн бусад гишүүдтэйгээ эвтэй байж, тэднийхээ тус дэмийг бүү гол. Бие биенээ ойлголцох тусам таны гэр бүл найрсаг дулаан уур амьсгал үүсэх тул санаачлагатай бай.

ҮХЭР (4/20-5/20)

Анхаарал халамж шаардсан өдөр. Энэ өдөр хайртай хосуудын амьдрал нөхөрсөг дотно байна. Гэрлээгүй бол гэрлэх санал хэлэх өдөр. Гэр бүл чинь л таны найдвартай ар тал болдог тул ирээдүйд итгэх итгэлээ тэднээр тэтгэж өгнө. Дотны хүмүүсийнхээ хооронд үүссэн саад бэрхшээлүүдийг аяндаа алга болно гэж хүлээлгүйгээр санаачлага гарган зохицуулалт хий.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хосуудын харьцаа хайр дурлал гэхээсээ илүү найз нөхдийн гэмээр нэгэн хэмийн уйтгартай болжээ. Иймээс шинэлэг зүйл сюрприз бэлд. Хайртдаа бэлэг бэлэглэ. Тэгвэл тэр таны хайр сэттэлд эргэлзэхээ болино. Танд түүний зүгээс барих бэлэг байх болно. Гэрийн ажилд санаа тавих өдөр.Та орлогын үүсвэрүүдийг боломжын олж байгаа бол гэрийн материаллаг байдлаа сайжруулахад тохирсон цаг юм.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гэр орондоо тайван, таатай уур амьсгалыг үүсгэхийг хичээ. Хэрүүл маргаан гарч магадгүй. Гэр бүлээрээ аялах төлөвлөгөө боловсруул. Үл хөдлөх хөрөнгө сонирх. Дутагдалтай асуудлыг бүү дуугүй өнгөрүүл. Учир шалтгаан нь юунд байгааг ялгаж салгаж, ухаалгаар тайлбарлавал дотны хүн чинь чамд хүндэтгэл хүлээлгэнэ.

АРСЛАН (7/23-8/22)   

Дархлаа буурах магадлалтай. Ажлын ачаалал ихэдсэн тул гол нь сайн амар. Өвчлөх магадлал хамар доор чинь байна. Дархлаагаа сайжруулах арга хэмжээ ав. Эрүүл агаарт цагийг өнгөрүүлж, витаминлаг хоол хүнс хэрэглэ. Ер нь эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавихыг од эрхэс танд зөвлөж байна.

ОХИН (8/23-9/22)

Таны гэр орон хайр сэтгэл, дулаан уур амьсгалаар дүүрэн байна. Та санаачлагчтай байж ханьтайгаа сайхан харьцана. Тэдний уян зөөлөн, өрөвч энхрий сэтгэлийг хөдөлгөж чадвал таны урьд үйлдсэн алдааг уучлах алхам ахина. Дүрэлзсэн галыг үлээж асаалгүй, зөөлөн бороогоор унтраа. Амтат сайхан хоол хэт идвэл таны хоол боловсруулах систем хямарна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өвлийн идэвхитэй амралт аялал зугаалгад тохиромжтой өдөр. Хотоос зайдуу гарч амрах боломжоос бүү татгалз. Та цэвэр агаарт гарч амар. Цанын баазад очиж, цанаар гулгаж амрах нь тааламжай байх болно. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаар. Халтварт өвчин, ханиад томуунаас урьдчилан сэргийл.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Айл хөршийн хүмүүстэйгээ шөргөөцөлдөх өдөр. Тэд танаас тэвчээр тэсвэр шаардсан үйлдэл гаргана. Энэ тохиолдолд та байдлыг нухацтай үнэмшилтэй тайлбарлаж, бүү уурлаарай. Од эрхэсийн зохилдлогоо таагүй зүйлс гаргах тул та сэтгэлийн хатаар даван туулах хэрэгтэй байна. Өнөөдөр залуу хүмүүсийн эрүүл мэндээ хохироох асуудал гарч магадгүй тул болгоомжтой бай. Муу зүйл бодож санавал муу үр хөнөөл ирж болзошгүй.

НУМ (11/22-12/21)

Эрүүл мэндээ бэхжүүлэх өдөр. Хэдийгээр өвдөх өвчин одоогоор үгүй байсан ч та спортоор хичээллэх цаг гаргах хэрэгтэй. Эртний уламжлалт, соёлтой холбоотой спорт сонирхож, салхинд гарах хэрэгтэй. Хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлж, тэдэнд сайн үлгэр дууриал үзүүлэхийг зэрэгцээ танин мэдэх боломж олго. Зайлшгүй ажлыг хойш тавилгүй нухацтай анхаарч шийдвэр гарга.

МАТАР (12/22-1/19)

Гэр бүлийн төсвөө зохио. Хайртай хүнийхээ санааг түлхүү оруул. Хайр дурлалын тал дээр та хоёр бие биедээ сайхан дэм болно. Та нарын хайрын харьцаа аз жаргалтай гэр бүл болон хувирч магадгүй байна. Ганц бие бол хувь заяагаа өөрчлөхийн тулд олны дунд орж, идэвхтэй амьдралын хэв маяг баримтал.

ХУМХ (1/20-2/18)

Зугаа цэнгэлд оролцоход таатай өдөр. Энэ өдрийг дотно хүмүүсийнхээ дунд өнгөрүүл. Дотны хүн чинь танд үнэт бэлэг өгч магадгүй. Энэ өдөр аялал, уулзалт бүү төлөвлө, өнөөдөр гэртээ байхаас илүү аз жаргал гэж үгүй. Амьдралынхаа алдаанд дүгнэлт хий. Санаа нийлдэг хүмүүсээсээ суралц. Танихгүй хүмүүстэй, аюултай арга хэмжээнд оролцох хэрэггүй.

ЗАГАС (2/19-3/20)

Гэр бүлийн өдөр. Ажил гарсан ч хойш тавь. Огт санаагүй хүнээсээ гэнэтийн бэлэг авч магадгүй. Энэ өдөр болох үйл явдлууд таны амьдралыг огцом өөрчилж болох юм. Үүдийг чинь тогших гай зовлон, аз завшааныг сайтар ялгаж тань. Үнэхээр хайртай, харилцан ойлголцол хүрдэг, хайртай бол гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой. Та хүүхэдтэй бол тэдэнд чинь таны анхаарал, халамж үгүйлэгдэж байна.

Санал болгох мэдээ

Зурхай: Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …