Хайрттайгаа нэг л таарамжгүй байна уу, тэгвэл үүнийг уншаад хэрхэхээ шийдээрэй

Гурвалсан зохицол. Хамгийн нийлэмжтэй хэмээн тоцогддог. Хосууд өөрийн эрхгүй бие биедээ татагддаг. Ихэвчлэн хоорондоо 120° өнцөг үүсгэж байрласан жилүүд энэхүү ангилалд багтдаг. Тиймээс, Хулгана, Луу, Бич жилтэнгүүд, Үхэр, Могой, Тахиа жилтэнгүүд, Бар, Морь, Нохой жилтэнгүүд, Туулай, Хонь, Гахай жилтэнгүүд тус тус хоорондоо төгс тохирно.
Хосын зохицол. Энэхүү ангилалд багтдаг хосууд “гурвалсан зохицолыг” гүйцэхгүй ч, хоорондоо хангалттай түвшинд нийлэмжтэй, тогтуун харилцааг үүсгэж чадна. Ингэхдээ Хулгана Үхэртэй, Бар Гахайтай, Нохой Туулайтай, Тахиа Луутай, Бич Могойтой, харин Хонь Морьтой тохирно.
Нээлттэй зөрчилдөөн. Эрс тэс зан ааштай буюу хоорондоо 180° байрлалтай жилүүд энэхүү ангилалд орно. Өөрөөр хэлбэл, Хулгана ба Морь, Үхэр ба Хонь, Бар ба Бич г.м. жилүүд хоорондоо нээлттэй зөрчилддөг. Ийм төрлийн харилцаа хамгийн хүнд хэмээн тооцогддог бөгөөд хосууд өөрийн эрхгүй зөрчилдөөнд ордог байна. Ихэвчлэн эдгээр жилүүдийг хоорондоо харшлана гэж үзэж хайр сэтгэлийн холбоо үүсгэхийг хориглодог . Гэхдээ эерэгээр авч үзвэл эсрэг тэсрэг зан байдал нь хосуудыг өөрсдийгөө танин мэдэхэд, хувь хүний зан араншинг хөгжүүлэхэд сайн нөлөөтэй.
Далд зөрчилдөөн. Тодорхой хэмжээний түгшүүртэй харилцаа. Хосууд эвтэй найртай байхын тулд багагүй хүч зарцуулна. Тухайлбал, Хулгана жилтэнгүүдэд Хонь таалагддаггүй, Үхэр жилтэнгүүд Морьтой харьцахад бэрхшээлтэй, Бар жилтэнд Могой таалагдахгүй, Хулгана жилтэн Луутай харьцаж чадахгүй г.м.
Шүргэлцэл. Энэ ангилалд багтсан жилтэнгүүд үе үе бие биенийхээ мэдрэлээр тоглодог тул төдийлөн эвтэй найртай байж чадахгүй. Тухайлбал: а) Нохой нь Үхэр ба Хоньтой, б) Хулгана нь Туулайтай, в) Луу, Морь, Тахиа ба Гахай хоорондоо таарамж муутай.
Саад тотгор. Хосуудын ийм төрлийн харилцааг маш дотно гэж хэлээд хэцүү. Тэд нийлсэн ч харилцаа нь хэт гүнзгийрдэггүй, салсан ч хэт шаналдаггүй. Туулай-Тахиа, Үхэр-Луу, Хулгана-Морь гэсэн жилтэнгүүд ийм харилцааг үүсгэдэг.
Завсрын. Дээр дурьдсан ангилалын алинд нь ч багтдаггүй харилцааг хэлдэг. Ихэвчлэн эрх тэгш, найрсаг харьцаатай байдаг. Энэхүү ангилалд багтан жилтэнгүүд хоорондоо дажгүй зохицдог ч, бага зэргийн асуудал үүсэхэд тэдний эмзэгхэн харилцаа дуусгавар болж чаддаг. Гэхдээ зурхайчдын үзэж байгаагаар энэхүү ангилал нь хосуудын харилцаанд байж болох тохиромжтой харилцаа юм байна.

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …